ИРАН ДАЙНЫГ ЗОГСООХОД БЭЛЭН


Иран улс дайныг зогсооход бэлэн гэдгээ мэдэгдлээ. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан энэ талаар мэдэгдэж, дайн тулааныг намжаан нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Америк-Израилийн талууд юуны түрүүнд дайралтаа зогсоох нь зүйтэй гэдгийг онцолжээ. Ингэхдээ Ираны тал Америк Израилийн зүгээс халдлага дайралтаа зогсоох баталгаа авахыг хүсч байна.

Ираны удирдагч Масуд Пезешкиан Европын зөвлөлийн тэргүүн Антониу Коштатай утсаар хэлэлцэхдээ зэвсэгт мөргөлдөөн дайн тулааныг зогсоох хүсэлтэй байгаагаа хэлж, хүчирхийллийг гааруулахаас болгоомжлох нь зүйтэй гэсэн санаагаа ойлгуулжээ.

Антониу Кошта Ираны тэргүүнтэй утсаар хэлэлцсэнийхээ дараа “Ойрхи Дорнодын өнөөгийн нөхцөл байдал маш хүнд байна. Тиймээс хямрал хүчирхийллийг цааш нь гааруулахгүй байх нь зүйтэй. Үүний тулд олон улсын нийгэмлэг шаардлагатай хүчин чармайлт гаргаж, хөдлөх цаг болсон” гэдгийг тэмдэглэн хэлжээ.

Тэгвэл Америкийн Батлан хамгаалахын сайд ойрын өдрүүд Ираны дайны шийдвэрлэх цаг хугацаа байхыг онцлон, Вашингтон Ойрхи Дорнодын бүс нутаг, булангийн орнуудад улсынхаа хуурай замын цэргийн хүчнээ байрлуулах төлөвлөгөөнөөс одоогоор татгалзах бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 11 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 12 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 14 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 15 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 15 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 15 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 17 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 18 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 18 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 18 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 18 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01