ДӨРӨВДҮГЭЭР САРЫГ АУТИЗМЫГ ТАНИУЛАХ САР БОЛГОН ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Admin
Өчигдөр

Дэлхий нийтээр жил бүрийн 4 дүгээр сарыг аутизмыг таниулах сар болгон тэмдэглэж, аутизмын хүрээний эмгэгтэй иргэдийн эрх, оролцоо, боловсрол, нийгмийн хамгааллын асуудалд онцгойлон анхаардаг.

Аутизмыг таниулах сарыг тохиолдуулан "Асах Гэрэл Баясал" төв, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУБИС-Боловсрол судлалын сургуультай хамтран “Аутизм ба боловсрол” олон улсын бага хурал зохион байгууллаа.

Тус бага хуралд Behavior Analyst Certification Board(BACB) буюу АНУ-д төвтэй Мэргэжлийн зан үйл судлаачдын холбооны удирдлага, Зан үйл судлалын болон Хэл заслын чиглэлээр мэргэшсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд байна. Энэ хүүхдүүдээс 2395 хүүхэд нь аутизм оношоор хөгжлийн бэрхшээл тогтоогдсон байдаг.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэгээр оношлогдсон хүүхдийн тоо тогтмол өсөж байна. 2022 онд 1725 хүүхэд аутизмын оноштой байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 2395 хүүхэд аутизм оноштой байгаагаас нийслэлд 1765, орон нутагт 630 хүүхэд тус тус байна.

Гэвч эдгээр тоо бодит байдлыг бүрэн илэрхийлэхгүй байх магадлалтай. Учир нь энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурлаар орж онош тодорхойлуулсан хүүхдийн тоо юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30