МИАТ-ЫН ҮНДСЭН ТАРИФ НЭМЭГДЭЭГҮЙ Ч ТҮЛШНИЙ ЭРСДЛИЙН ХУРААМЖ ЧИГЛЭЛЭЭС ХАМААРАН БИЛЕТИЙН ҮНИЙГ 5-11 ХУВИАР ӨСГӨХӨӨР БАЙНА


Ойрхи дорнодод болж буй мөргөлдөөнөөс үүдэн Иран улс Дэлхийн түүхий нефтийн 20 орчим хувийг тээвэрлэдэг Хормузын хоолойг хааснаар 02 дугаар сарын 27-нд баррель нь 73 Ам.доллар байсан Брент төрлийн түүхий нефтийн үнэ өнөөдрийн байдлаар 115 Ам.доллар болоод байна. 

МИАТ компанийн үндсэн чиглэлийн нэг болох Франкфурт хотын Нисэх буудлын түлшний үнэ 2 дугаар сарын дунджаар тонн тутамд 903 Ам.Доллар байсан бол өнөөдрийн байдлаар 1821 Ам.доллар 2 дахин нэмэгдээд байна. 

Мөн онгоцны түлшний судалгаа нийтэлдэг ИАТА-ийн мэдээгээр тонн нь дэлхийн дунджаар 750-800 Ам.доллартай байснаас 1555.68 Ам.Доллар болж өсөөд байна. МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагаа идэвхитэй явуулдаг Ази тивд 1619 Ам.Долларын дундажтай байхаар тооцоолол гаргасан байна. 

Түлшний үнэ нь МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагаа хэвийн үед нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг байсан бол ийнхүү өссөнөөр 45 хувь хүртэл өсч, компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй түвшинд ирээд байна. 

Монголчуудын түгээмэл үйлчлүүлдэг Korean Air, Japan Airline, Qatar Pacific компаниуд түлшний эрсдэлийн хураамжийг ойролцоогоор 2-3 дахин нэмээд байна 

Харин МИАТ ТӨХК-ийн хувьд үндсэн тариф нэмэгдээгүй ч түлшний эрсдлийн хураамж чиглэлээс хамааран харилцан адилгүйгээр нэмэгдэж, билетийн үнийг Ази тивийн орнуудын нислэгт 5-7 хувь, Европын орнуудын чиглэлд 10-11 хувиар өсгөхөөр байна.
 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30