ХАГАС ЗУУНЫ ДАРАА ХҮН ТӨРӨЛХТӨН САРЫГ ЗОРИЛОО


АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг 1972 оноос хойш анх удаа “Artemis-2” хөтөлбөрийнхөө хүрээнд дөрвөн сансрын нисэгчээ сар руу илгээлээ. Дэлхийн дагуулыг тойрох аялал 10 орчим хоног үргэлжилнэ.

Orion сансрын хөлөг тээвэрлэгч пуужингаасаа амжилттай саллаа гэж НАСА агентлагийн тэргүүн Жаред Айзекман мэдэгджээ.

Space Launch System тээвэрлэгч пуужин орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 1-ний 18.35 цагт /Улаанбаатарын цагаар дөрөвдүгээр сарын 2-ны 06.35/ Жон Кеннедигийн нэрэмжит Сансрын төвийн талбайгаас хөөрчээ. Рид Вайсман, Кристина Кук, Виктор Гловер /АНУ/, Жереми Хансен /Канад/ нар саран дээр буулгүй сарын тойрч, дэлхийдээ эргэн ирнэ.

НАСА агентлагийн 10 гаруй жил бэлдсэн эл нислэг нь 2028 онд сансрын нисэгчдийг саран дээр буулгах зорилго бүхий “Artemis-4” хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны чухал алхам юм.

“Artemis-2”-ын хүрээнд сансрын нисэгчид дэлхийгээс 406 мянган км зайд хүрч, дээд амжилт тогтооно.

 

"Artemis" хөтөлбөр нь одоогоор "Artemis"- I, II, III, IV, V гэсэн таван даалгаварт хуваагддаг. "Artemis I" нь 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд хөөрч, 25 хоног үргэлжилсэн анхны хүнгүй туршилтын нислэг байв. Энэ нь "Orion" сансрын хөлгийг дэлхийн тойрог замд амжилттай оруулж, "Artemis II"-д чухал мэдээлэл өгсөн юм. Тэгвэл "Artemis II" нь сансрын нисгэгч бодитоор хөөрч, судалгаа явуулах гэж буйгаараа ялгаатай. Өмнөх даалгаварт зөвхөн манекен болон мэдрэгч л ашигласан. "Artemis II" амжилттай хөөрснөөр сансрын нисгэгчид 1972 оноос хойш анх удаа дэлхийн нам тойрог замаас цааш аялж байна. Гэхдээ энэхүү аяллын хүрээнд саран дээр газардахгүй. Сансрын нисгэгчид зөвхөн сарыг тойрон бүтэн нисэх юм.


Үндсэндээ "Artemis II" даалгаврын гол зорилго нь системүүдийг шалгаж турших явдал юм. "NASA" энэ нислэгийг ашиглан "Orion" сансрын хөлгийн амьдрах орчны систем, навигаци, холбоо болон гүн сансарт хэрхэн ажиллаж байгааг сансрын нисгэгчидтэй хамтран туршина. Учир нь бодит сансарт байгаа мэт нөхцөл, орчныг дэлхий дээр бүрэн дуурайлган хийх боломжгүй. Хэрэв "Artemis II" амжилттай болбол дараагийн алхмууд хэрэгжих зам нээгдэнэ. "Artemis III" нь сансрын нисгэгчдийг бага тойрог замаар нисгэх бол "Artemis IV" нь тэднийг саран дээр буулгах зорилготой. Ерөнхийдөө цаашдын даалгаврууд нь хүн төрөлхтнийг Дэлхийгээс цааш тогтвортой амьдрах боломжийг бий болгоход чиглэнэ.

Уг даалгаварт дөрвөн сансрын нисгэгч явсан. Тодруулбал:

Рейд Уайзман, 50 настай, командлагч: "NASA"-гийн ахмад нисгэгч, Олон улсын сансрын станцын командлагч асан тэрбээр "Artemis II" хөлгийн даалгаврыг удирдаж байна. Туршилтын нисгэгчээс сансрын нисгэгч болсон тэрбээр удирдах болон сансрын нислэгийн арвин туршлагатай.

Виктор Гловер, 49 настай, нисгэгч: АНУ-ын Тэнгисийн цэргийн нисгэгч тэрбээр сарны нислэгт томилогдсон анхны өнгөт арьстан сансрын нисгэгч бөгөөд "SpaceX Crew-1" онгоцоор ниссэн туршлагатай.

Кристина Кох, 47 настай, даалгаврын мэргэжилтэн: Тэрбээр 328 хоног буюу сансарт хамгийн удаан ниссэн эмэгтэй гэх дээд амжилтын эзэн. Өмнө нь олон удаа сансарт гарсан туршлагатай бөгөөд шинжлэх ухаан, сансрын гүний даалгаврын мэргэжилтэн билээ.

Жереми Хансен, 50 настай, нислэгийн мэргэжилтэн: Сар руу аялсан анхны Канадын иргэн бөгөөд сөнөөгч онгоцны нисгэгч байсан. Тэрбээр сансрын гүний судалгааны олон улсын хамтын ажиллагааг төлөөлж байн


Нислэгийн үеэр тэд сансрын хөлөг хэр сайн ажиллаж байгааг үнэлж, цацраг туяа эсвэл гал түймэр зэрэг онцгой байдлын үед юу хийх тухай дадлагажих болно. Мөн сансрын өмсгөл зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаж, анагаах ухаан, шинжлэх ухааны туршилт хийх болно. Товчхондоо тэд сансрын хөлгийг туршиж, онцгой байдалд бэлтгэж, сансар огторгуй болон сарны талаар илүү ихийг судлах

болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ХУВААРИЙН ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛНА 2 цагийн өмнө
2026 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН СУУДЛЫН ХУВААРЬ ГАРЛАА 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН XIII ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 15, 19-НД ХУРАЛДАНА 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГД… 4 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХУДАЛДААЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ ЭХ ОРОНД НЬ АВ… 5 цагийн өмнө
Н.УЧРАЛ: СҮҮЛИЙН 5 ЖИЛ ӨНДӨР ШИМТГЭЛ ТӨЛСӨН НЬ ИХ ТЭТГЭВЭР АВДАГ ТОГТО… 7 цагийн өмнө
СЭЛБЭ ГОЛЫН ТОХИЖИЛТЫГ ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭХГҮЙ БОЛ НИЙСЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮ… 7 цагийн өмнө
УГСАРМАЛ ОРОН СУУЦУУДЫГ ГАЛ ДЭМЖДЭГГҮЙ МАТЕРИАЛААР ДУЛААЛЖ, МЕТАЛ ФАСА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД 14 ХОНОГ АЛХАХ, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙ… Өчигдөр
ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 … Өчигдөр
“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, … Өчигдөр
Ж.БАЯРМАА: 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭНИЙ САР БҮР ТАТВАРТ СУУТГУУЛДА… Өчигдөр
ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРҮҮДИЙН НЭГ ЧИНГ… Өчигдөр
БУЙР НУУРТ ОЛОН УЛСЫН ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО Өчигдөр
“ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ” ТӨСЛИЙН ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИ… Өчигдөр
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨ… Өчигдөр
ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 2026/06/09
ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БА… 2026/06/09
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… 2026/06/09