2026 онд дэлхийн 6 тивийн нийт 55 улс орныг хамруулан хүн амын бичиг үсэгт тайлагдсан байдлыг тогтоох зорилгоор “цээж бичгийн нэгдсэн журмын шалгалт” авна. Оросын Риа Новости агентлагийн мэдээлснээр Оросод энэхүү шалгалтад бэлтгэх зорилгоор Калининградаас Чукотк хүртэлх мянгаад суурин газарт иргэдийнхээ дунд цээж бичгийн шалгалт зохион байгуулж байна.
Тухайн улс орны хүн ам бичиг үсэгт хир тайлагдсаныг тогтоох зорилготой цээж бичгийн шалгалт Австрали, Армени, Унгар, Гүрж, Испани, Канад, Куба, Хятад, Ливи, Мексик, Монгол, Норвеги гэхчлэн нийт 54 улс орны 140-өөд хотод 4-р сарын 18-ны өдөр явагдах нь ээ.