МЕНИНГОКОККТ ХАЛДВАР ИДЭВХЖИЖ ЭХЭЛЖЭЭ


Монгол Улсын хэмжээнд менингококкт халдварын нөхцөл байдал хүндэрч, дөрөвдүгээр сард 6-ны байдлаар 7 тохиолдол батлагдаад байна.

Менингококкт халдварын гурван тохиолдол нь Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бол Сонгинохайрхан дүүрэгт эрсдэл өндөр байна. Мөн  Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг, Увс аймагт нэг тохиолдол тус тус илэрч , халдварын улмаас  гурван хүүхэд нас барсан байна.

Нийт өвчлөгсдийн 66.7 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байгаа юм. Мөн нийт илэрсэн тохиолдлыг насаар нь ангилбал зургаан сартайгаас 10 насны хооронд байна.

Менингококкт халдвар нь жил бүрийн арванхоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл өвчлөл өндөр байдаг бөгөөд нийт тохиолдлын 90 орчим хувь нь оны эхний хагаст бүртгэгддэг. Менингококкт халдвар тархах өндөр эрсдэлтэй аймгуудад Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгууд нэрлэгдэж байгаа талаар холбогдох албанаас мэдээллээ.

Менингококкт халдвар нь маш богино хугацаанд хүндэрч, амь насанд аюул учруулдаг тул хаврын энэ өдрүүдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдэд өндөр халуурах, биеэр тууралт гарах, бөөлжих, хүзүү хөших зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29