ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ 3 ТАЛТ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2026.04.09/ барилгын салбарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа нийт алба хаагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд Барилгын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын барилгачдын нэгдсэн холбооны удирдлагуудтай барилгын салбарын 2026-2028 оны 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа.

Энэхүү 3 талт хэлэлцээр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг баримталсан бөгөөд салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилгын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг хүн амын бодит хэрэгцээг хангахуйц түвшинд хүртэл өсгөх, норм, норматив, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны талаар тусгаснаараа илүү онцлогтой юм.


Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан барилгын салбарын албан хаагчдын хөдөлмөрлөх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчныг илүү сайжруулахаас гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн судалгааны зэрэг ажлыг гүйцэтгэх, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэргээр олон талаар хамтран ажиллах боломж бүрдсэн гэдгийг тодотголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30