ШИНЭ НОМЫН САН ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРНО


БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны таван сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна. 

Төслийн явцын талаар тус номын сангийн захирал Б.Индрагаас тодруулахад, “Шинэ барилгын гадна ажил бүрэн дууссан. Одоогоор дотор засал, инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж байна. Бид энэ ондоо багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээн онцолсон юм.

Шинэ номын сан нь орчин үеийн жишигт нийцсэн, хүртээмжтэй орчныг бүрдүүлснээрээ онцлог бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүх давхарт саадгүй үйлчлүүлэх боломжтой аж. Түүнчлэн нэгдүгээр давхрыг бүхэлд нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан тохижуулж, ЛЕД дэлгэц, цахим уншлага, мини кино театр болон бүх насныханд зориулсан соёлын үйлчилгээний хэсгүүдийг багтааж байгаа юм.

2025 оны гуравдугаар сард шав тавьсан тус барилга нь 2500 ам метр талбай бүхий дөрвөн давхар бөгөөд өдөрт дунджаар 300-800 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Дашрамд дурдахад Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдаж, 1986 оноос их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болсон түүхтэй.  Тус номын сан нь 2016 оноос эхлэн номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан NVDA дэлгэц уншигч, монгол брайль хэрэглээг нэвтрүүлж, 3000 гаруй сан хөмрөг бүрдүүлэн жил бүр 350 гаруй тусгай хэрэгцээт иргэнд үйлчилж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30