"СОЛОНГО" ТӨСЛИЙН ОРОН СУУЦЫГ 8 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА


ТОСК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир  өнөөдөр төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар  танилцууллаа.


Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор анх Орон сууцны үндэсний төвийг байгуулж, улмаар Төрийн орон сууцны корпораци болгон өөрчилсөн. Төрийн орон сууцны корпорацийн үндсэн зорилго нь Монгол Улсын иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршдог.

2006–2010 онд “40 мянган айлын орон сууц”, төрийн албан хаагчдын 4 мянган айлын орон сууцны хөтөлбөр, мөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ хугацаанд 7,491 өрхөд 230.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

2010–2016 онд Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтаар ажиллаж, аймаг бүрт 1000 айлын орон сууц, “Буянт-Ухаа 1, 2” зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн. Харин 2016 оноос түрээсийн орон сууцны хөтөлбөрийг эхлүүлсэн.

“Залуус 1” төслийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Мөн БНСУ-тай байгуулсан гэрээний хүрээнд “Солонго 1, 2” төслүүдийг эхлүүлж нэгдүгээр ээлжийн 27 блок буюу 2048 айлын орон сууцыг 2026 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үлдсэн айлуудыг 2027 оны наймдугаар сард оруулна.

“Солонго” төсөл 2019 онд төлөвлөгдөж 2024 оны гуравдугаар сараас барилгын ажил нь эхэлсэн. Одоогийн байдлаар нэгдүгээр ээлжийн 27 блокийн гүйцэтгэл 90 орчим хувьтай, төслийн нийт гүйцэтгэл 67 орчим хувьтай байна. Тус төсөл нь 17.9 га талбайд 66 блок барилга барих бөгөөд нийт 330 мянган м.кв бүтээн байгуулалт хийгдэж байна. Үүнээс 8 давхар 3 барилга, 9 давхар 63 барилга баригдана. Орон сууцны талбай нь 41–52 м.кв хэмжээтэй зургаан төрлийн сонголттой байгаа. Мөн “Эко Яармаг” төслийг 2020 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлсэн. Төслийн хүрээнд 1,686 айлын 36 блок орон сууц баригдана. Мөн 240 хүүхдийн болон 168 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгүүд, 360 хүүхдийн сургууль бүхий иж бүрэн цогцолбор байгуулахаар төлөвлөж байна. Орон нутгийн хувьд Төрийн орон сууцны корпораци зургаан аймагт газар эзэмшиж байгаа. Мөн Баянзүрх дүүргийн 37-р хороонд 64 айлын орон сууц барих сонгон шалгаруулалтыг зарлаж, төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 15 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 16 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 16 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 16 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 16 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 16 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 16 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06