“ТҮҮХИЙГ ЗААХ УУ, ЦАГ ХУГАЦААГ ОЙЛГУУЛАХ УУ?” НЭРТЭЙ ТҮҮХИЙН БАГШ НАРЫН АНХНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагдаж байгаа Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд “Түүхийг заах уу, цаг хугацааг ойлгуулах уу?” гэдэг нэртэй байлаа. Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвөлгөөнд Ерөнхий боловсолын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургуулийн түүхийн багш нар, түүх судлаач эрдэмтэд, Боловсролын яам, БЕГ, БСҮХ мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд, аймаг, нийслэлийн боловсролын газрын түүхийн боловсролын асуудал хариуцсан арга зүйч, мэргэжилтэн, музейн боловсролын ажилтан, нийт 630 хүн оролцож байна.


Энэхүү зөвөлгөөнд  Боловсролын сайд Л.Энх-Амгалан илтгэл тавьлаа.

Тэрээр "Өнөөгийн хүүхэд үйл явдлын учир шалтгаан, мөн чанар, зүй тогтолыг олж харахгүй ойлгохгүй байгаа бус асуудал нь харин бидний өгч буй агуулга, түүнийг хүргэж буй арга барилд оршиж байж болох юм. Үүнийг бид бодох, бас өөрчлөх цаг болсон байна.

Хүүхэд дотроо нэг л асуултыг тавьдаг “Энэ надад ямар хамаатай вэ?” гэж. Хэрэв бид энэ асуултад хариулж чадахгүй бол ямар ч сайн агуулга, ямар ч их мэдлэг хүүхдэд үнэ цэнгүй санагдана. Энэ бол маш том дохио. Өнөөдөр ийм дохиог багш нар олж харна.

Өнгөрсөн түүхэн үйл явдлыг өнөөдрийн бодит байдалтай, хүний шийдвэр, нийгмийн өөрчлөлт, хувь хүний сонголттой уялдуулж тайлбарлахгүй бол түүх хүүхдийн хувьд “амьд” биш, харин “тухай” агуулга хэвээр үлдэнэ.

Ийм нөхцөлд хүүхэд түүхийг сонирхохгүй байгаа нь буруу биш, харин логиктой хариу үйлдэл юм. Учир нь хүн утга учир олж хараагүй зүйлдээ удаан анхаарал хандуулахгүй гэдгийг багш нар маань мэдэхийн дээдээр мэдэж байгаа" гэлээ. 

Тиймээс бид асуудлыг хүүхдийн сонирхолгүй байдал гэж харах биш, харин түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой. Та бүхэн энэ талаар салбар хуралдаан дээр ярилцсан байх. Цаашид үр дүнтэй ярианаас бодит арга туршлагад шилжинэ гэдэгт итгэж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 15 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 16 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 16 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 16 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 16 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 16 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 16 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06