СОР17 АЖЛЫН ХҮРЭЭНД “ЦЭНХЭР БҮС”-ИЙН ТҮР БАРИЛГА, БАЙГУУЛАМЖТАЙ ХОЛБООТОЙ АЖЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон COP17-ын “Цэнхэр бүс”-ийн түр байгууламжийг барьж, тохижуулахаар шалгарсан GL Events компанийн төлөөлөлтэй гурван талт уулзалт өчигдөр боллоо.

Уулзалтаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Цэнхэр бүс”-ийн түр барилга, байгууламжтай холбоотой ажлуудыг хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд сайд Ц.Сандаг-Очир СОР17 эхлэхэд 123 хоног үлдээд байгааг онцолж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, шийдвэр гаргалтыг шуурхайлах шаардлагатайг тэмдэглэв.


БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд хоёрдугаар шатны хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч Ш.Батбаяр хэлэлцээрийн хүрээнд 27 багц нийт 63 ажлын даалгавар дээр талууд санал нэгдэж, техникийн болон үйл ажиллагааны асуудлаар харилцан ойлголцолд хүрснийг танилцууллаа.

 Мөн хэлэлцээрт оролцож буй Талууд СОР17-ын бэлтгэл ажлын хоёрдугаар шатны гэрээг 2026 оны дөрөвдүгээр сард багтаан эцэслэхээр санал нэгдсэн болохыг онцлов. Гэрээний эцсийн хувилбар бэлэн болох хүртэл хугацаа алдалгүй ажлыг урагшлуулах зорилгоор уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурж, хэрэгжилтийг эхлүүлэхээр боллоо.

Уулзалтын төгсгөлд НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад бэлтгэл ажлын явц, хурдыг өндрөөр үнэлж, үлдэж буй хугацаанд ажлын чанарт онцгой анхаарч, талуудын хамтын ажиллагааг тогтвортой хадгалах нь чухал гэдгийг онцоллоо. Тэрбээр НҮБ болон гүйцэтгэгч талын зүгээс СОР17-ыг амжилттай зохион байгуулахад бүрэн дэмжлэг үзүүлж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30