Дөрөвдүгээр сарын 18-ны Бямба гарагийн өглөөний 07:00 цагаас эхлэн Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болгоно. Ингэснээр иргэдэд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх таатай орчин нэгээр нэмэгдэх нь ээ. Төв цэнгэлдэх хүрээлэн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл, өглөөний 07:00-оос оройн 19:00 цагийн хооронд нээлттэй байна.