НАС БАРСАН 721 ХҮНИЙ ТЭТГЭВЭРТ 2.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ОЛГОЖЭЭ


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 1 дүгээр улиралд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 398 гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтаар 59 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомж зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах чиглэлээр 45 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар авлигын гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг илрүүлэн Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох гомдол, мэдээлэлд хяналт шалгалт явуулахад нэр бүхий албан тушаалтнууд нь “Э” компанид зээлийн батлан даалт гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 7.1.1, 7.1.3-д заасныг зөрчсөн, түүнчлэн хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул 1 албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, 2 албан тушаалтныг албан тушаал бууруулах, 1 албан тушаалтанд албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах хариуцлага хүлээлгэв.

“Цемент шохой” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох мэдээллийг хянан шалгаж, санхүүгийн зөрчил болон дээд боловсролын хуурамч баримт бичиг ашигласан нөхцөл байдлыг тогтоон, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллага, нэгжид шилжүүлэн, албан тушаалын сонгон шалгаруулалтыг тухай бүр хууль журмын дагуу зохион байгуулах талаар “Эрдэнэс Монгол” ХХК-д мэдэгдэв.

Иргэн “А” нь нас барсан аавынхаа тэтгэврийн мөнгийг үргэлжлүүлэн авч байгаа талаарх мэдээллийг хянан шалгахад тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд түүний нас барсан бүртгэлийн талаарх мэдээлэл тухайн цаг үедээ нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгдэхгүй, улсын бүртгэлийн болон нийгмийн даатгалын байгууллага хоорондын цахим сангийн мэдээлэл солилцоо хангалтгүй, нас барагчийн талаарх бүртгэл мэдээлэлд тухай бүрт нь шинэчлэл хийдэггүйн улмаас тоо бүртгэлийн зөрүү үүссэн, тухайн асуудлыг зохицуулсан хэм хэмжээний акт батлагдаж, мөрдөгдөөгүй байгаа зэргээс шалтгаалан нас барсан иргэний тэтгэвэр хууль бусаар үргэлжлэн олгогдож, улмаар нийгмийн даатгалын санд бодит хохирол учирсан нөхцөл байдал тогтоогджээ.

Түүнчлэн хяналт шалгалтын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023-2025 онд нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн олголтод хийсэн шалгалтын дүнг 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хянан үзэхэд нийт 721 хүнийг нас барснаас хойш 2.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоноос 380 хүнтэй холбоотой 1,8 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт тогтоон, 233 хүнд холбогдох 1,1 тэрбум төгрөгийг бүрэн болон хэсэгчлэн барагдуулж, тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэн, одоогоор 341 хүнд хамаарах 758.9 сая төгрөгийг нөхөн төлөх хариуцагчийг тодруулахаар ажиллаж байна.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30