"АРГАГҮЙ ХАМГААЛАЛТЫН ХҮРЭЭНД РЕЗИНЭН СУМТАЙ БУУ ХЭРЭГЛЭСЭН"


Цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байхдаа иргэн рүү гал нээсэн гэх мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдээр /2026.04.18-19/ цахим орчинд цацагдсан. Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга Т.Баатараас тодруулахад "2026 оны дөрөвдүгээр сарын 18- 19-нд шилжих шөнийн 01:56 цагт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, 23 дугаар сургуулийн орчимд "Согтуу хүмүүс амгалан тайван байдал алдагдуулж байна" гэх дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход дөрвөн иргэн маргалдаж, нэг нь газарт унасан байдалтай байсан тул хууль ёсны шаардлага тавьсан. Гэвч иргэд цагдаагийн алба хаагч болон дуудлага өгсөн иргэний шаардлагыг удаа дараа эсэргүүцсэн. Алба хаагчийн зүгээс үйлдэж буй зөрчлөө зогсоох шаардлагыг нийт таван удаа тавьсан боловч биелүүлээгүй бөгөөд нэмэлт эргүүл ирэх үед цагдаагийн биед халдсан байна. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 51.4-т заасны дагуу аргагүй хамгаалалт хийж, нэг удаа резинэн сумтай буу хэрэглэсэн. Тухайн иргэнд 103-ын яаралтай тусламж үзүүлсэн. Одоогоор Зөрчлийн тухай хуулиар шалгаж байна" гэлээ.

Мөн түүний мэдээлснээр, иргэдийн зүгээс цагдаагийн алба хаагчийн хувцас хэрэглэлийг гэмтээж, нүүрэн хэсэгт нь шарх учруулсан тул "Төрийн албан хаагчийн биед халдсан, хүч хэрэглэсэн" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж. Одоогоор иргэний зүгээс гомдол гаргаагүй бөгөөд цагдаагийн байгууллагаас холбогдох мэдүүлгийг авахаар ажиллаж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 14 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 15 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 15 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 15 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 15 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 15 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 15 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06