ТОЛГОЙТООС АРД АЮУШИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ ХҮРТЭЛХ ЗАМЫН АЖИЛ 90 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА


Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Тус замын ажлыг ирэх долдугаар сарын 10-н гэхэд бүрэн дуусгана гэдгийг албаныхан хэлэв.

Тодруулбал, Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажлыг 2023 онд эхлүүлсэн. Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох уг авто зам нь зургаан эгнээ зорчих хэсэг, дөрвөн нүхэн гарц, нэг гүүрэн гарцтай.


Тус замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар бууруулна гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Улмаар 2025 оны аравдугаар сард эхний 2.8 км авто замын зорчих хөдөлгөөнийг нээсэн. Үргэлжлүүлэн явган зам болон гүүрэн байгууламжийн ажлыг хийж буй. Тэгвэл ажлын явц өнөөдрийн байдлаар 90 хувьтай байгаа бөгөөд  Ард Аюушийн өргөн чөлөөний хэсэгт тулц хана байгуулах, гадаргын ус зайлуулах шугам угсрах, авто замын өргөтгөлийн суурь бэлтгэх ажлуудыг хийж байгаа юм байна. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу дөрвөн байршилд гэрэл дохиотой явган хүний гарц, хоёр байршилд гэрлэн дохионы зохицуулалттай дөрвөн замын уулзвар нэмэлтээр хийж байгаа гэдгийг НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ хэлэв. Тэрбээр, "Төслийн нийт ажлын 40 орчим хувийг шугам сүлжээний ажил эзэлж байгаа. Үүнээс 85 хувийг нь гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Ирэх долдугаар сарын 10-нд бүрэн дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30