ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН 112 НЭГДСЭН ДУГААРЛАЛТТАЙ БОЛСНООР ЦАГ АЛДАЛГҮЙ ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ, ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭХ ЮМ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ажиллалаа. Тэрээр иргэдээс ирж буй дуудлага, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, ангилах, шуурхай албадад дамжуулах, шийдвэрлэлтийг хянах үйл явц,техник, технологийн шинэчлэл, ажлын орчин нөхцөлтэй газар дээр нь танилцлаа.

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн өгсөн мэдээллээр тус төвд өдөрт дунджаар 8500 гаруй, жилд дунджаар 3 сая гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Эдгээр дуудлага мэдээллийн 70 орчим хувь нь хуурамч дуудлага мэдээлэл байдгийг алба хаагчид онцолж байна. Тус төвийн албан хаагчид бүтэц орон тоо дутуу, ачаалалтай ажиллаж байгааг хэллээ.

“Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Улсын хэмжээнд яаралтай тусламжийн 112 нэгдсэн дугаарлалттай болсноор гэмт хэрэг, зөрчил, гол, үер усны аюул, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг ямар ч үед хаанаас ч цаг алдалгүй хүлээн авах, тусламж үзүүлэх боломж бүрдэх юм.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга, албан хаагчдад 112 тусгай дугаарлалтыг ашиглах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг илүү сайжруулах чиглэлээр;

-Дуудлага хүлээн авах хурд, шуурхай байдлыг нэмэгдүүлэх

-Операторуудын ур чадвар, ёс зүйг сайжруулах

-Мэдээллийн технологид суурилсан ухаалаг шийдлийг нэвтрүүлэх

-Иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод үйлчилгээ үзүүлэх

-Иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг бүртгэлжүүлж, дата анализ хийн, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг анхаарууллаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30