ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, К.ТОКАЕВ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш орон Казахстантай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө гэдгээ нотолж, халуун дотноор хүлээн авч байгаа Ерөнхийлөгч К.Токаев болон Казахстаны төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц үзүүлсэн, онцгой ач холбогдолтойг Ерөнхийлөгч К.Токаев онцлон тэмдэглэлээ.

Талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд харилцан тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж байгааг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн болон бусад бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгаа  гэдэгт санал нэгдлээ.

Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

“Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Замын зураглал гаргахаар боллоо.

“Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэгээ эхлэхээр боллоо.

Баян-Өлгий аймгийн иргэдийн олон жил хүсэж, хүлээж байсан Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо.

Цаашид зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг судлах Ажлын хэсэг байгуулна.

Соёлын харилцаа нь хоёр орны иргэдийг холбосон чухал гүүр болохыг Ерөнхийлөгч нар онцолж, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт 2026-2027 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө байгуулж буйг сайшаалаа.

Монголын оюутан залууст Казахстаны их, дээд сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэйг Ерөнхийлөгч К.Токаев онцоллоо.

Монгол Улсад зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон Казахстанд болдог “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө оролцуулж ирсэн уламжлалаа үргэлжлүүлнэ.

Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Айлчлалын хүрээнд зохион байгуулах бизнес форумд 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтран ажиллах хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдэгт санал нэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ивээл дор Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтыг Астана хотноо зохион байгуулж буйг өндөр үнэлж, “Усны олон улсын байгууллага” байгуулах Казахстаны санал, санаачилгыг дэмжихээ илэрхийллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулах, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.

Талууд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг тууштай дэмжинэ.

Олон улс, бүс нутгийн түвшинд дэвшүүлсэн санал, санаачилгуудаа харилцан дэмжиж, олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ХУВААРИЙН ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛНА 7 цагийн өмнө
2026 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН СУУДЛЫН ХУВААРЬ ГАРЛАА 7 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН XIII ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 15, 19-НД ХУРАЛДАНА 8 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГД… 9 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ХУДАЛДААЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ ЭХ ОРОНД НЬ АВ… 9 цагийн өмнө
Н.УЧРАЛ: СҮҮЛИЙН 5 ЖИЛ ӨНДӨР ШИМТГЭЛ ТӨЛСӨН НЬ ИХ ТЭТГЭВЭР АВДАГ ТОГТО… 12 цагийн өмнө
СЭЛБЭ ГОЛЫН ТОХИЖИЛТЫГ ЧАНАРТАЙ ГҮЙЦЭТГЭХГҮЙ БОЛ НИЙСЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮ… 12 цагийн өмнө
УГСАРМАЛ ОРОН СУУЦУУДЫГ ГАЛ ДЭМЖДЭГГҮЙ МАТЕРИАЛААР ДУЛААЛЖ, МЕТАЛ ФАСА… Өчигдөр
БОГДХАН УУЛАНД 14 ХОНОГ АЛХАХ, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙ… Өчигдөр
ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 … Өчигдөр
“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, … Өчигдөр
Ж.БАЯРМАА: 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭНИЙ САР БҮР ТАТВАРТ СУУТГУУЛДА… Өчигдөр
ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРҮҮДИЙН НЭГ ЧИНГ… Өчигдөр
БУЙР НУУРТ ОЛОН УЛСЫН ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО Өчигдөр
“ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ” ТӨСЛИЙН ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИ… Өчигдөр
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨ… 2026/06/09
ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 2026/06/09
ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БА… 2026/06/09
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… 2026/06/09