“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙГ 2028 ОНД ЭХЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар талууд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй иенийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн судалгаа, бэлтгэл ажлын явцын талаар санал солилцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны 02 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан айлчлалын хүрээнд “Чингис хаан” нисэх буудлын дэд бүтэц, өргөтгөлийг барих, бүтээн байгуулалтын судалгааны ажлыг эрчимжүүлж, хугацааг наашлуулах талаар олон ажил хэрэгч уулзалтуудыг хийж ирсэн. Тэгвэл энэ удаа Япон Улсын Элчин сайд Игавахара Масарүгийн зүгээс төслийн ТЭЗҮ, судалгааны ажлыг эрчимжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг аль болох богино хугацаанд эхлүүлэх боломж бүрдсэн гэдгийг салбарын сайдад онцлон дуулгалаа. Тухайлбал, төслийн анхны төлөвлөгөөгөөр барилгын ажлыг 2029 онд эхлүүлж, 2034 онд дуусгахаар тооцоолж байсан бол шинэчилсэн төлөвлөгөөгөөр 2028 онд эхлүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2027 оны хавар суурь судалгааны хүрээнд өрөмдлөгийн ажлыг эхлүүлэхээр болжээ.

Мөн уг төслийг хоёр улсын Засгийн газрын тохиролцсон зээлийн хэмжээнд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж, ЗТЯ-наас тавьсан саналын дагуу зорчигчийн эрэлт хэрэгцээг 2039 оноор тооцоолж, зураг төсөлд тусгасан гэдгийг онцоллоо.

ЖАЙКА-гийн Зүүн Азийн хэлтсийн захирал Мураками Сатоши төслийн нарийвчилсан шийдлүүдийн талаар нэмэлт мэдээллийг өгч, зардлыг бууруулах хувилбаруудыг дахин судалж үзэн зураг төсөлд давхар зогсоолын халаалтын систем болон оффисын талбайг хасалгүй, хэвээр үлдээсэн гэдгийг дурдлаа. Мөн төслийн ТЭЗҮ судалгааг Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-аас хийж байгаа бөгөөд судалгааны ажлыг энэ сарын сүүлчээр дуусгаж, эцэслэн танилцуулна гэв.

Түүнчлэн Япон улсын талаас төслийг түргэвчлэхийн тулд зээлийн гэрээний хүрээнд хийгдэх бэлтгэл ажлуудыг хангах мөн бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөх буюу одоогийн карго терминалыг буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг онцолж, салбарын сайдыг энэ чиглэлд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.

Энэхүү уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-аас олон улсын нислэгийн буулт, хөөрөлтийн хураамжийг 18 ам.доллар болгон нэмэгдүүлсэн нь эдийн засаг хүндэрч буй өнөөгийн нөхцөлд дотоодын агаарын тээврийн компаниудад санхүүгийн хүндрэл учруулах, зорчигчийн тийзний үнийг нэмэгдүүлэх зэрэг олон хүндрэлтэй асуудлыг үүсгэж байгаа учир тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, хөнгөлөх зохицуулалт хийх саналыг дахин дэвшүүллээ. Талууд энэ асуудлыг дахин хэлэлцэж, шийдэлд хүрэхээр тохиролцов.

Уулзалтын төгсгөлд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шинэ нисэх буудлын төслийн хэрэгжилтийг тууштай дэмжиж, тулгамдаж буй асуудлаар нээлттэй санал солилцож, нэгдсэн шийдэлд хүрч хамтран ажиллаж буй Япон улсын талд талархал илэрхийллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 14 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 15 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 15 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 15 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 15 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 15 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 15 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06