ПАПИЛЛОМА ВИРУСНИЙ ЭСРЭГ ВАКЦИНД СУРАГЧДЫН 65.5 ХУВИЙГ ХАМРУУЛААД БАЙНА


НЗДТГ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, өвчлөлийг багасгах, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг төслийг 3-4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. 

 Мөн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусний эсрэг вакцинд энэ сарын 20-ны байдлаар сурагчдын 65.5 хувийг хамруулаад байгаа бөгөөд 6 дугаар сарын нэгэн гэхэд 100 хувь хамруулж дуусгахаар төлөвлөжээ.  Мөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөрийг хоёроос дээш жилийн хугацаанд хэрэгжүүлснээр үр дүн гарах юм.  Эдгээр төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлж, хүүхэд залуусын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Биате Дастел нар гарын үсэг зурсан юм. 

 

Засаг даргын орлогч А.Амартүвшин, “НЗДТГ-аас эрүүл мэндийн чиглэлээр гурван томоохон ажил төлөвлөсөн. Хүний папиллома вирусний вакцинжуулалт 2024 онд вакцинжуулалт 20 гаруй, 2025 онд 40 гаруй хувьтай байсныг Хүүхдийн сантай хамтран ажиллаж, нэг сарын хугацаанд 65.5 хувьд хүргэлээ. Нэг жишээ дурдахад 24 сая хүн амтай Австрали улс 2007 оноос энэ вакциныг албан ёсоор хийснээр 20 жилийн дараа тархалтыг бүрэн зогсоон, жилд 200 хүрэхгүй хүн энэ шалтгаанаар өвчилсөн статистик бий. Харин манай улсын 1.6 сая эмэгтэйчүүдийн дунд халдварын тохиолдол жилд 250-280 бүртгэгдэж байгаа нь маш их тоо. Мөн өнгөрсөн онд элэгний хавдраар 1500, хеликобактериас үүдэлтэй ходоод, гэдэсний хавдраар 1100 гаруй хүн нас барсан. Урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр мянга мянгаараа нас барах нь харамсалтай, байж болохгүй зүйл” гэдгийг онцлов.

Хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эхний ээлжид бүх сургууль, цэцэрлэгийн хүүхдээс шинжилгээ авч, тархалтыг судалсны дараа эмчилгээг эхлүүлэх юм. Ингэхдээ сургууль, цэцэрлэгээс гадна гэр ахуйн ариун цэврийг чанд мөрдөн сахиж, гэр бүл дотроо ч аяга, таваг, халбага, сэрээ тусдаа хэрэглэх ёстойг анхааруулж байлаа. 

 

Дашрамд дурдахад нийслэлээс улсын бүх сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагчаар хангахаар төлөвлөжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30