МОНГОЛ УЛСАД АНХ УДАА “ЦӨСНИЙ ЗАМЫН СОРОНЗОН МЭС ЗАСАЛ” ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭН


Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь олон дэвшилтэт технологи, эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд үүний нэг болох БНХАУ-ын Жиаотонг их сургуулийн харьяа Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран Монгол Улсад анх удаа “Цөсний замын соронзон мэс засал”-ыг амжилттай нэвтрүүлж, хоёр тохиолдолд мэс засал амжилттай хийгээд байна.

 УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй:

2011 оноос хойш УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон 360 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн байгаа. Уг мэс заслын үеэр гардаг нэг хүндрэл нь цөсний зам бөглөрөх хүндрэл байдаг. Олон улсад ч энэ хүндрэл гардаг. Уг хүндрэлийг арилгахын тулд дурангийн болон интервэйншнл аргаар тэлэх мэс засал хийдэг. Өмнө нь дээрх аргууд бүтэлгүйтсэн тохиолдолд эмчилгээ хийгдэх боломжгүйд тооцогддог байсан бол УНТЭ-т нэвтрүүлж буй “Соронзон мэс засал”-ын аргын тусламжтайгаар эмчлэх боломжтой боллоо. Уг мэс заслыг цөсний бөглөрлөөс гадна улаан хоолойн нарийсал, ходоодны залгаасны нарийсал, бүдүүн шулуун гэдэсний нарийслын үед ашиглах боломжтой. Элэг шилжүүлэн суулгуулсан иргэний цөсний зам битүүрсэн тохиолдолд элэг дахин хатуурах, дахин элэг шилжүүлэн суулгах хүртэл хүндрэл гардаг. Уг мэс заслыг нэвтрүүлснээр энэ төрлийн хүндрэл гарахгүй байх боломж бүрдэж байна." хэмээсэн юм

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29