ЯПОН: АЖИЛ ГОРИЛОГСОД AI АВАТАРТАЙ ЯРИЛЦДАГ БОЛЖЭЭ


Японд шинэ төгсөгчдийн ажил хайлтын улирал ид эхэлж байна. Ажил горилогсод өргөдөл гаргахдаа хиймэл оюун ухаан ашиглах нь ихэссэн тул компаниуд шинэ сорилттой тулгараад буй. Гэхдээ ажил олгогчид энэ чиг хандлагатай тэмцэх бус дасан зохицож эхэлжээ. Тэд ажлын ярилцлагын үеэр бодит хүн бус хиймэл оюун ухаант аватарыг ашиглаж байна.

Шизүока мужид байрлах мэдээллийн технологийн "Suzuyo System Technology" компани өмнө нь ажил горилогчдоос өөрсдийгөө танилцуулах, ажилд орох хүсэл зорилгоо тайлбарласан эсээ зэрэг зүйлийг шаарддаг байжээ. Гэвч одоо үүнийгээ болиод тэднийг шууд ажлын ярилцлагад урьдаг болсон. Оюутнууд өргөдөл бичихдээ хиймэл оюун ухаан ашиглаж эхэлсэн тул үүнд тулгуурлан тэднийг үнэлэх нь найдваргүй арга болсон гэсэн үг.

Хиймэл оюун ухаант аватар ажил горилогчтой 30 минут ярилцана. Энэ үеэр хиймэл оюун ухаант аватар олон өнцгөөс асуулт асууж, өргөдөл гаргагчийн зан чанарыг ойлгох, харилцааны ур чадварыг нь үнэлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулдаг. Ямар зорилгоор уг ажлыг сонирхож байна, оюутан байхдаа юунд төвлөрч байв, ажилд орсныхоо дараа юу хийж, хэрхэн ажиллахыг хүсч байна зэрэг энгийн асуултаас гадна өөрийгөө ямар төрлийн бялуутай зүйрлэх вэ зэрэг өвөрмөц асуултыг хүртэл хиймэл оюун ухаант аватар асуух ажээ.

Уг ярилцлагыг бичлэгээр хадгалж үлдэх бөгөөд сүүлд нь бодит хүний нөөцийн ажилтнууд дүн шинжилгээ хийхдээ ашигладаг.

"Beyond" компани ч бас хиймэл оюун ухааныг сонгон шалгаруулалтдаа ашиглаж байна. Гэхдээ өмнөх компаниас арай өөр арга барилаар буюу өргөдөл гаргагч болон ярилцлага авагчийг хоёуланг нь аватараар төлөөлүүлэх шийдэл гаргажээ.

Оюутнууд ярилцлагад орохдоо өөрсдийн аватарыг бүтээдэг. Энэ үед өргөдөл гаргагчийн нэр болон сургууль нууцлагддаг учир тухайн компанид ямар нэгэн байдлаар урьдчилсан дүгнэлт хийх, хэвшмэл хандлага гаргах боломж олгохгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн ярилцлагад тулгуурлан үнэлгээ хийх боломж бүрдэнэ. Энэ төрлийн ярилцлагыг нэвтрүүлснээс хойш тус компанид өргөдөл гаргагчдын тоо нэмэгдэх болсон гэдгийг хэлж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 11 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 12 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 14 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 15 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 15 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 15 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 17 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 18 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 18 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 18 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 18 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01