Боловсролын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаас баталсан “Боловсролын салбарын чөлөөлөлтийн үндэсний стратеги”-ийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол хүүхдүүд PISA үнэлгээгээр 2–3 жилийн хоцрогдолтой, хот хөдөөгийн ялгаа 3–5 жилд хүрсэн гэж дүгнэсэн байна. Иймд сургалтын чанарыг сайжруулах, хоцрогдлыг нөхөх зорилгоор шинэ бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал, сумдад 4–5 хүүхэдтэй ахлах анги олширч байгаа учир сум дундын ахлах сургууль байгуулахаар төлөвлөжээ. Мөн “хүүхэд бүрийн төсөв” буюу хувьсах зардлын тогтолцоог сэргээж, багш, сургуулийн үнэлгээг гүйцэтгэлд суурилсан болгох, боловсролын чанарын ялгааг бууруулах шинэчлэл хийхээр ажиллаж байгааг онцоллоо.