БНСУ-Д СУУГАА НИЙТ МОНГОЛ ОРШИН СУУГЧДЫН 14,244 ИРГЭН ВИЗИЙН ХУГАЦАА ХЭТЭРСЭН


БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас 2026 оны эхний улирлын байдлаар тус улсад оршин сууж буй монгол иргэдийн статистик мэдээллийг шинэчлэн гаргажээ. Энэ оны гуравдугаар сарын 31-ний байдлаар БНСУ-д нийт 60,067 монгол иргэн амьдарч байна. Хүйсийн харьцааны хувьд эмэгтэй 33,035, эрэгтэй 27,032 иргэн зөвшөөрлийн дагуу сурч, хөдөлмөр эрхлэж байна. Оршин суух визийн төрлөөр нь авч үзвэл аялал жуулчлал болон суралцах зорилготой иргэд ихэнх хувийг эзлэж байна.  

  • Аялал жуучлал- 15, 246
  • Оюутан- 14730
  • Хэлний бэлтгэл- 5503
  • Гэр бүлийн дагалдан виз- 4681
  • Гэрээний ажилтан- 3829
  • Ажил хайгч- 2159 иргэн тус тус байгаа юм.

БНСУ-д суугаа нийт монгол оршин суугчдын 23.7 хувь буюу 14,244 иргэн визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, БНСУ-д байгаа дөрвөн монгол иргэн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар виз хэтрүүлсэн буюу харласан гэх үзүүлэлттэй гарчээ. Зөрчилтэй иргэдийн 66.8 хувь нь аялал жуулчлалын визээр ирээд хугацаа хэтрүүлсэн байгаа бол 9.6 хувийг гэрээт ажилчид, үлдсэн хэсгийг оюутан болон бусад ангиллын визтэй иргэд эзэлж байна. 2026 оны эхний гурван сард Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэдийн цуваа тасралтгүй нэмэгджээ.

Оны эхний улиралд нийт 47,483 иргэн Солонгос улсад очсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Зөвхөн гуравдугаар сард зорчсон 16,289 иргэний 70 шахам хувийг буюу 11,184-ийг нь богино хугацааны аялал жуулчлалын визтэй иргэд бүрдүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30