БУРИАД УЛС РУУ ЭКСПОРТЛОХ МАХНЫ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс анх удаа орж байгаа бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд татвараас чөлөөлөгдөх 367 нэр, төрлийн бүтээгдэхүүний 90 хувь нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн байгаа. Тиймээс манай талаас экспортын барааны стандартыг хангуулж, эргэлтийг сайжруулан, хоёр улсын худалдааг эрчимжүүлнэ. Тухайлбал, Монгол Улсаас ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг малын эрүүл мэнд, хорио цээрийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ.

2025 онд ОХУ-ын Эрхүү хотноо болсон Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр ОХУ-аас Монгол Улсад 200 мянган тун шүлхийн вакциныг шугамаар нийлүүлэхээр тохиролцсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ОХУ-аас манай улсад шүлхийн вакцин нийлүүлж байгаад талархал илэрхийлж, уг вакциныг үр дүнтэй ашиглах чиглэлээр мэргэжлийн байгууллага Мал эмнэлгийн ерөнхий газар анхаарч ажиллана гэв. Мөн сайдын зүгээс ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад Монголын хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хүсэлт тавилаа.

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаев Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Бүгд найрамдах Буриад улс руу нийлүүлэх махны экспортыг нэмэгдүүлж 5000 тонн-д хүргэх боломжтой гэдгийг онцлов. Тухайлбал, Буриадын “Мяспром” компани Монгол Улсаас 2000 тонн үхрийн мах, 1000 тонн адууны мах авахад бэлэн байгаа юм байна.

Бүгд найрамдах Буриад улс Монгол Улстай малын үржил, селекц болон мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, тухайлбал, бухын хөлдөөсөн үр авах, адууны мах их хэмжээгээр импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30