СУРАГЧИД ЦААС ДАХИН БОЛОВСРУУЛЖ СУРЛАА


Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн “Эко клуб”-тэй хамтран “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэг алхамд суралцъя” танин мэдэхүйн цуврал үйл ажиллагааны хүрээнд “Хаягдал цаасаа дахин боловсруулцгаая” уулзалт, сургалт хийжээ. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн эко клубын сурагчид байгаль орчны боловсролоо нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах зорилгоор хаягдал цаасыг дахин боловсруулах аргачлалд суралцлаа. Хог хаягдал, ялангуяа органик болон хуванцар хаягдал нь задрах явцдаа метан, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг хүлэмжийн хийг ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлдэг. Монгол Улсад нийт хог хаягдлын 90 орчим хувь нь ахуйн гаралтай байдаг. Эдгээрийг ангилан ялгаж, дахин боловсруулах замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах бодит боломж бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 67, 84, 34, 111, 29-р сургууль болон Амгалан цогцолбор сургуулийн 50 гаруй сурагч багш нар хамтарч “Уудам Монгол” сургуулийн хаягдал цаас дахин боловсруулах туршлагаас хуваалцлаа.

Сургалтын үеэр хүүхдүүд хэрэглэсэн цаасыг хэрхэн ангилан ялгах, дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн болгон ашиглах боломжтой талаар онол, практик хосолсон мэдлэг олж авсан байна. Тэд хуучин сонин, дэвтэр, хэвлэмэл материалыг жижиглэн буталж, усанд дэвтээн, целлюлоз болгон боловсруулж, дахин цаас үйлдвэрлэх үйл явцыг биечлэн туршиж үзлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30