ӨДӨРТ 4 ТОНН БОРДОО БОЛОВСРУУЛДАГ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО


Сингапур улсын технологид суурилсан  өдөрт 4 тонн органик бордоо боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг "Эмээлт" захын орчимд байгуулж, ашиглалтад оруулжээ.

Тус үйлдвэр нь хоол хүнсний хаягдал, мал аж ахуй болон шувууны аж ахуйн гаралтай био хаягдлыг 16 цагийн дотор органик бордоо болгон хувиргах технологи нэвтрүүлсэн байна. Мөн үйлдвэрлэсэн бордоо нь өвчин үүсгэгчгүй, үнэргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эко гэрчилгээтэй аж.

"Эмээлт" малын захаас өдөрт дунджаар 7 тонн орчим малын гаралтай хаягдал гардаг. Уг үйлдвэр эдгээрийг түүхий эд болгон ашиглаж, биотехнологийн аргаар боловсруулан дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх боломжтой юм. Компанийн зүгээс цаашид био хаягдал боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутагт сүлжээ хэлбэрээр байгуулах, тахианы ферм болон хүнсний үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

Дэлхий дахинд органик хаягдлыг дахин боловсруулж, бордоо болгон ашиглах чиг хандлага эрчимжиж байгаа бол Монгол Улсад малын гаралтай түүхий эдийн тодорхой хэсэг хаягдаж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байсаар байна. Судалгаагаар Монгол Улсад газар тариалангийн салбарт жилд 100 мянга гаруй тонн бордоо шаардлагатай байдаг ч одоогоор үүний 20 орчим хувийг л ашиглаж байна. Энэ нь цаг уурын нөхцөл болон тариаланчдын санхүүгийн боломжтой холбоотой аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30