ИХ БРИТАНИЙН ХААН III ЧАРЛЬЗ АНУ-Д ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ


Их Британийн хаан III-р Чарльз, хатан Камилла нар АНУ-д хийх төрийн дээд хэмжээний айлчлалаа эхлүүлж байна. Их Британийн хааны гэр бүлийн энэ удаагийн айлчлал 2007 оноос хойш АНУ-д хийж байгаа анхны айлчлал бол Цагаан ордны тэргүүн Дональд Трампын хувьд тэрээр 2019 болон 2025 онуудад Их Британид хоёр удаа төрийн айлчлал хийж байжээ. 
Чарльзын энэ удаагийн айлчлал АНУ, Их Британиас салж, тусгаар тогтносны 250 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог байгаа юм. Түүнчлэн III-р Чарльз хаан айлчлалынхаа үеэр АНУ-ын Конгрессын танхимд хандан үг хэлнэ. Ингэснээр тэрээр сүүлийн 25 жилийн хугацаанд Капитолид хандах Их Британийн анхны хаан болно.  Хамгийн сүүлд 1991 онд түүний эх, Хатан хаан II Элизабет АНУ-д төрийн айлчлал хийх үеэрээ энэ хүндэтгэлийг хүлээж байжээ. 
Хатан хаан II Елизабет хаан ширээг тэргүүлж байхдаа 1957, 1976, 1991 болон 2007 онуудад АНУ-д нийт дөрвөн удаа төрийн айлчлал хийж байсан юм. Харин хаан Чарльз Уэльсийн хунтайж байхдаа АНУ-д нийт 19 удаа айлчилж байв.
 
“The Times” сонины мэдээлснээр Хааны гэр бүл Эрх чөлөөний оронд 4 хоног саатах үеэрээ ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй зочдод зориулсан албан ёсны өргөө болох Блэр-хауст байрлах гэнэ. Цагаан ордны эсрэг талд байрлах энэхүү ордонд 1942 оноос хойш гадны улс орнуудын төр, засгийн тэргүүн нар буудалладаг юм.
Их Британийн хааны айлчлал Д.Трамп болон тэргүүн хатагтай Мелания нартай цай ууснаар эхэлнэ. Мөн Вашингтонд болох хүлээн авалтад оролцож, төрийн хүндэтгэлийн оройн зоог барих юм 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 11 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 12 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 14 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 15 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 15 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 15 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 17 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 18 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 18 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 18 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 18 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01