АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС ОПЕК БОЛОН ОПЕК+-ЭЭС ГАРСНАА ЗАРЛАЛАА


Арабын Нэгдсэн Эмират улс  2026 оны 5-р сарын 1-нээс эхлэн Газрын тос экспортлогч улс орнуудын байгууллага болох ОПЕК болон ОПЕК+ бүлэглэлээс гарахаар шийдвэрлэлээ. Энэ талаар Эмиратын эрчим хүчний сайд Сухаил Мохамед аль Мазруи Ройтерс агентлагт мэдээлжээ.

Дэлхийн нефть олборлогч улс орнуудын нийгэмлэгээс гарах болсон шалтгаанаа Арабын Нэгдсэн Эмират газрын тосны үйлдвэрлэлийн бодлого, түүнчлэн одоогийн болон ирээдүйн хүчин чадлыг цогцоор нь хянаж тооцоолон улс орны одоогийн болоод урт хугацааны стратегийн болон эдийн засгийн алсын харааг тусгаж гаргасан улс төрийн шийдвэр гэж тайлбарласан байна.

ОПЕК бол газрын тос экспортлогч орнуудын олон улсын байгууллага юм. Тус байгууллага нь түүхий газрын тосны үйлдвэрлэлийн квотыг хянах зорилготой 1960 онд байгуулагдсан.

Арабын Нэгдсэн Эмират ОПЕК-т 1967 онд нэгджээ. Тэгвэл энэхүү байгууллагын гишүүнчлэлээс татгалзсанаар одоо ОПЕК-т Алжир, Экваторын Гвиней, Габон, Иран, Ирак, Кувейт, Ливи, Нигери, Конго улс, Саудын Араб, Венесуэл зэрэг 11 орон үлдэж байна.

Тэгвэл ОПЕК+ буюу ажиглагч гишүүн орнуудын нэгдэлд Орос, Азербайжан, Бахрейн, Бруней, Бразил, Казахстан, Малайз, Мексик, Оман, Өмнөд Судан, Судан гэсэн арван улс багтдаг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 11 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 11 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 13 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 15 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 15 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 15 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 17 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 17 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 17 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 17 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 18 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01