Т.ДАВААДАЛАЙ: АЖЛАА ӨГЧ, АТГ-ААР ШАЛГУУЛНА


Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай мэдээлэл хийлээ

Тэрбээр “Миний бие 2024 онд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин,  16577 иргэний санал авч, НИТХ-д сонгогдож, нийслэлийн эдийн засаг, дэд бүтэц хариуцсан Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдож, 1.6 жилийн хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд 16 том төслөөс 10 -ыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын дэд бүтцийг шийдэх томоохон төслийг өөрийн биеэр хариуцаж ажиллалаа. Анхан шатанд заахаас удирдах хүртэл ажиллалаа.  Улаанбаатар хотод агаарын бохирдол, түгжрэл гэдэг хоёр дайсан бий.

Тулгамдаад байгаа агаарын бохирдлыг манай баг хамт олон багадаа 30 хувиар, AI камерын тусламжтайгаар түгжрэлийг  шийдвэрлэх хүрээнд уулзварын нэвтрэх чадварыг 11 хувиар сайжруулсан.

Цаашид 16 төслийг хэрэгжүүлж чадах юм бол нийслэл түгжрэлгүй, агаарын бохирдолгүй болно.  Үүний төлөө залуус маань ажиллаж байна.

Улс төр амаргүй, гэхдээ  2025 оны төсгөлөөс эхлээд Нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын албан тушаал руу дайрсан, эрх мэдэлд шунасан, ажил хийж үзээгүй, Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан, түүний утсан хүүхэлдэй А.Баяр төлөөлөгч нарын бүлэг этгээдүүд албан тушаалын төлөө сүүлийн хагас жилийн хугацаанд биднийг харлуулах,  гүтгэх ажлыг санаатай зохион байгуулж ирлээ. Миний хувьд гүтгүүлж, доромжлуулж өнгөрсөн жил ТҮЦ -нийхэнд зодуулж, сүүлдээ УИХ-ын гишүүнд тархиндаа хөнгөн гэмтэл авах хэмжээнд мөргүүлсэн. Эр хүний хувьд гомдох юм байхгүй.

Туулаа аваръя гэж жүжиглэж байгаа Хариад Уянга, Ц.Лут-Очир нар сүүлийн өдрүүдэд Э.Бат-Амгалан сайдын  өрөөнөөс салахаа байсан. Ийм жүжигчид төслийг гацааж байгаад инженер хүний хувьд харамсаж байна.

Хариад Уянга, Ц.Лут-Очир нарыг ажил хий гэж хэлмээр байна. Би бол Монголынхоо хөгжлийн төлөө олон том бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүн.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувиар А.Баярт хэлмээр байна. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 35 нь огцруулъя гээд шийдвэр гаргасан байхад тамгаа авч зугтаад байх юм. Ажил албан тушаалыг авч чаддаг, өгч чаддаг байх хэрэгтэй гэж А.Баярт хэлмээр байна.

Цагдаагийн ерөнхий газар өдөр мэдэгдэл хийсэн, үүнийг гайхсан. Би бол хуулийн байгууллагад хүндэтгэлтэй ханддаг, цаашид ч хүндэтгэлтэй хандана. Ийм учраас Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн ажлаа өгч АТГ-т шалгуулж, хамтран ажиллана" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30