Д.Трампын хөргийг АНУ-ын паспорт дээр хэвлэнэ


АНУ-ын Төрийн департамент тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан улсынхаа иргэний үнэмлэх паспортон дээр ерөнхийлөгч Дональд Трампын хөрөг зургийг байрлуулахаар төлөвлөж байна. Трампын хоёр дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг билгэдсэн зургийг үндэсний паспортын хавтасны зураг болгохыг эсэргүүцэгчид олон байна.

Шинээр гаргахаар төлөвлөж байгаа паспортын загварт хавтасны дотор талд Трампын хөрөг болон алтан үсгээр бичсэн түүний гарын үсгийг байрлуулах гэнэ. Түүнчлэн паспортын арын нүүрэнд Америкийн зураач Жон Трамбуллын "Тусгаар тогтнолын тунхаглал" зургийн хэсгийг тавина. Ийм паспортыг  нийт хэдэн ширхэг гаргах  нь одоогоор тодорхойгүй байна.

Паспортын стандарт загварын хавтасны дотор талд Америкийн өөр нэгэн зураач Эдвард Перси Мораны зураг байдаг. Тэрхүү зурган дээр Балтимор хотын Макгенри бэхлэлтийг Британийн цэргүүд бөмбөгдсөний дараа АНУ-ын төрийн дууллын үгийг зохиож байсан Фрэнсис Скотт Киг дүрсэлсэн байдаг юм.  

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан гаргах 100 долларын дэвсгэрт дээр ерөнхийлөгчийн гарын үсгийг хэвлэхээр болсон тухай гуравдугаар сарын 23-нд мэдээлсэн. Цагаан ордны тэргүүний гарын үсэг мөнгөн дэвсгэрт дээр сангийн няравын гарын үсгийг сүүлийн 165 жилийн хугацаанд анх удаа орлох юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 11 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 11 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 13 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 15 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 15 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 15 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 17 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 17 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 17 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 17 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 18 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01