ХӨШИГИЙН ХӨНДИЙД БАЙГУУЛАХ ТЭЭВЭР, ЛОЖИСТИКИЙН ЗАНГИЛАА БҮСИЙГ ТӨМӨР ЗАМД ХОЛБОНО


 “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салаалуулан, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур дайруулж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчмоос “Эмээлт” өртөөтэй холбохоор төлөвлөж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замын төслийн ажилтай танилцаж “Багахангай” өртөөний өргөтгөл, трассын 38-42 км-т хийж буй гүн ухмалын газар шорооны ажил, 43 болон 66 км-т барьж буй төмөр бетон гүүрийн угсралт, авто замтай огтлолцох хэсэг, “Эмээлт” өртөө хүртэлх бүтээн байгуулалтын үйл явцад чиг үүрэг өглөө.  Төсөл нь нийслэлийн төвөөр дамжих ачаа тээврийн урсгалыг хотын захаар шилжүүлэх, аюултай ачаа тээврийг нийслэлээс гаргах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг багасгах, мөн Хөшигийн хөндийд байгуулах тээвэр, ложистикийн зангилаа бүсийг төмөр замын сүлжээнд холбох стратегийн ач холбогдолтой дэд бүтэц юм. “Багахангай” өртөөнөөс Хөшигийн хөндийн ложистикийн төв хүртэлх 87.2 км зам, түүнээс “Эмээлт” өртөө хүртэл үргэлжлэх холболтын хэсгийн ажлуудтай танилцахад, төслийн гүйцэтгэл 84-90, далан, ухмалын гүйцэтгэл 98 хувьд хүрснийг ЗТЯ мэдээллээ.

 

Мөн төслийн бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, компанийн удирдлагуудтай уулзан, ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанаас өмнө чанартай, хариуцлагатай гүйцэтгэх, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шуурхай шийдэх, мөн санхүүжилтээс үүдсэн хүндрэл чирэгдэл, ажил гацаахгүй гэдгийг онцлон анхааруулжээ. Төслийн хүрээнд “Багахангай” өртөөнөөс цааш 102 км урт дан зам, 2 өртөө, 4 зөрлөг, 2.5 км орчим урт гүүрэн байгууламж барихаар төлөвлөж, барилгын ажлыг дотоодын 30 гаруй аж ахуйн нэгж 24 цагийн горимоор ажиллаж байгааг компаниудын удирдлагууд хэлж байв.

”Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн энэ төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудал, тээвэр ложистикийн шинэ төвтэй холбохоос гадна улсын тээврийн сүлжээний шинэ гарц бий болгож, эдийн засгийн эргэлтийг нэмэх стратегийн томоохон бүтээн байгуулалт болохыг Зам, тээврийн сайд онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30