КАЗАХСТАН УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ОЛГОНО


Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсролын, шинжлэх ухааны яам боловсролын салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд Казахстан Улсад суралцах 25 хүртэлх оюутанд Засгийн газрын тэтгэлэг олгохоор боллоо.

Энэхүү тэтгэлэг нь бакалавр, магистр, докторын түвшинд суралцах боломжийг бүрдүүлэх бөгөөд шалгарсан оюутнуудад сургалтын төлбөр болон сар бүрийн амьжиргааны тэтгэмжийг олгох юм.

Тавигдах шаардлага

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргагч нь Монгол Улсын иргэн байх, тасралтгүй суралцах боломжтой, холбогдох бичиг баримтыг бүрэн бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

Бакалаврт элсэгч нь ЕБС-ийн 12 дугаар ангид 85-аас дээш үнэлгээтэй суралцаж буй эсвэл их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голчтой байх

Магистрт элсэгч нь бакалаврын зэргийг 3.0 ба түүнээс дээш голчтой төгссөн, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх

Докторт элсэгч нь магистрын зэргийг 3.2 ба түүнээс дээш голчтой төгссөн, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх

Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Материалыг монгол хэл дээр бүрдүүлж, англи, орос эсвэл казах хэлний орчуулгын хамт ирүүлэх шаардлагатай.

Эрэлттэй, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах хүсэлт гаргагчдад давуу тал олгох аж.

Бүртгэл, материал хүлээн авах хугацаа

Өргөдлийг 6 дугаар сарын 1-нийг хүртэл цахимаар хүлээн авна. Мөн scholarship.esis.edu.mn цахим хуудсаар нэвтэрч бүртгэл үүсгэн, өргөдлөө илгээх боломжтой.

Бүрдүүлэх материал

Өргөдөл гаргагчид шаардлагатай баримт бичгүүдийг PDF хэлбэрээр /нэг файлын хэмжээ 5MB-аас ихгүй/ системд хавсаргана. Үүнд:

Тэтгэлэг хүссэн өргөдөл

300-400 үгтэй эсээ

Боловсролын үнэмлэх, дүнгийн хуулбар /баталгаажуулсан, орчуулгатай/

Гадаад хэлний мэдлэгийн батламж

Иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар

Эрүүл мэндийн шинжилгээ /HIV, AIDS/

Цагдаагийн тодорхойлолт

Магистр, докторын түвшинд өргөдөл гаргагчид эдгээр бичиг баримтаас гадна тодорхойлох захидал, судалгааны төлөвлөгөө, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт зэрэг нэмэлт материал бүрдүүлэх шаардлагатай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30