Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭР 17 БАЙР УРАГШИЛСАН НЬ АХИЦ ДЭВШИЛ


Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв. Уг мэндчилгээнд, “Үнэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс эхэлнэ. “Сэтгүүлч хүний үзэгний үзүүрт бусдын амьдрал бий” гэдэг нь нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагыг илэрхийлдэг. Баримтад тулгуурласан бодит мэдээллээр нийгмээ түүчээлж, соён гэгээрүүлж яваа сэтгүүлзүйн салбарын эрхэм та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе.   Ардчиллын тулгуур нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх. 

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга хүнд суртал, дарамт, авлигаас түмэн олноо чөлөөлнө.  Энэ ажил иргэдэд үнэн зөвөөр хүрэх эсэх нь чөлөөт сэтгүүлзүйгээс шууд хамаарна.  Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр урагшилсан нь ахиц дэвшил. 

Миний хувьд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгааг илэрхийлж, иргэд, сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талд тууштай зогсож ирсэн.  Цаашид сэтгүүлзүйг дарамтгүй, эрх зүйн чөлөөт орчинд ажиллуулах нь бид бүхний хамтын зорилго юм. Үзэг хурц, үзэл бодол эрх чөлөөтэй байж үнэн амьдарч, ардчилал бат оршино. Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дахин дэвшүүлье” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30