ЕВРОПЫН УЛС ТӨРИЙН НИЙГЭМЛЭГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ АРМЕНИД АЖЛАА ЭХЭЛЖ БАЙНА

Admin
Өчигдөр

Армян улсын нийслэл Ереван хотноо “Европын улс төрийн нийгэмлэг”-ийн 8 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт ажлаа эхэлж байна. Уулзалт “Европын эв нэгдэл, тогтвортой байдлын төлөөх Ирээдүйг бүтээцгээе” гэсэн уриан дор болж, дээд уулзалтад оролцохоор дэлхийн 50 гаруй улс орны төр засгийн тэргүүлэгчид хуран цуглаж байна.

Дээд уулзалтад ЕХ-ны гишүүн 27 улс орон, мөн Европ тивийн бусад улс орны төр засгийн тэргүүлэгчид, тэр дундаа Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон, Польшийн ерөнхий сайд Дональд Туск нар Ереван хотноо хүрэлцэн иржээ.

Дээд хэмжээний уулзалтыг Европын зөвлөлийн тэргүүн Антониу Кошта болон Арменийн ерөнхий сайд Никол Пашинян нар удирдан явуулна. Уулзалтын үеэр бүс нутгийн болоод дэлхийн дахины анхаарал татсан асуудлууд, тэр дундаа Америк болон Ираны хоорондын хурцадмал байдал, цаг үеийн олон чухал сэдвийг хөндөн хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ удаагийн дээд уулзалтад анх удаа Канад улс оролцоно. Хэдийгээр Канад улс Европын бүрэлдэхүүнд багтдаггүй ч Европ болон Канадын харилцаа холбоог дээд түвшинд хэлэлцэх нь чухал гэсэн үүднээс Ереваны дээд уулзалтад оролцох хүсэлтээ гарган ерөнхий сайд Марк Карни хүрэлцэн ирж байгаа юм.

Европын Улс Төрийн Нийгэмлэг нь 2022 онд байгуулагдаж, Нэгдсэн Европын ирээдүйн төлөө  улс орнуудын засгийн газар хоорондын улс төрийн болоод стратегийн түншлэл, харилцааг бэхжүүлэх зорилгоор байгуулагджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 11 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 11 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 13 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 15 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 15 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 15 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 17 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 17 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 17 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 17 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 18 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01