ДЭМБ ХАНТАВИРУСИЙН ХАЛДВАР ДЭГДСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

Admin
16 цагийн өмнө

Аяллын хөлөг онгоц дээр хантавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шуурхай арга хэмжээ авч байна гэж мэдэгджээ. Аргентинаас Кабо Верде улсыг чиглэж явсан “MV Hondius” аяллын хөлөг онгоцонд хантавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчдод эмнэлгийн тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх, нийгмийн эрүүл мэндэд учрах эрсдэлийг үнэлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байгаа ба биеийн байдал тогтвортой байна гэж Кабо Верде улсын эрүүл мэндийн яам мэдэгджээ. Аяллыг хөлөг тус улсын эрэг орчим зогсож байгаа юм.

Атлантын далайн арлын улсын эрх баригчид “MV Hondius” хөлөгт зорчигчдыг буулгах зөвшөөрөл олгоогүй байна. Техникийн болон халдвар хамгааллын үнэлгээн дээр үндэслэн нийт 147 зорчиг болон багийн гишүүн бүхий хөлөг онгоц дээр хоёр хүний халдвар батлагдаж, таван хүнд хантавирусийн халдварын шинж тэмдэг илэрснийг тогтоосон бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна гэж мэдээлжээ.

 Өнгөрсөн ням гарагт ““MV Hondius” аяллын хөлөг Аргентинаас Канарын арлын чиглэлд гарч,  Өмнөд Атлантын далайн хэд хэдэн аралд очиж, зорчигчид зэрлэг ан амьтдыг үзэж сонирхжээ. Аяллыг зохион байгуулагч “Oceanwide Expeditions” компанийн мэдээлснээр, 3 хүн нас барсан ба нэг зорчигчийн цогцос хөлөг дээр байсаар байна. Хөлөгт халдвар гарсан мэдээллийн дараа Кабо Верде улсын усан хилийн бүсэд орсон байна.  Мөн шаардлагатай тохиолдолд агаараар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Хантавирус нь гол төлөв жижиг биетэй сүүн тэжээлтэнд халдварладаг ч хүнд халдварлах тохиолдог гардаг байна. Хүнд хэлбэрийн халдвар нь уушги гэмтэх, зүрхний дутагдал, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 11 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 11 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 13 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 15 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 15 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 17 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 17 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 17 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 17 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01