ЦЭВЭРШҮҮЛСЭН УСНЫ ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА


Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ЗДТГ-аас санаачилж "Цэвэршүүлсэн усны төв"-ийг өнөөдөр ашиглалтад орууллаа.  Сумын Засаг даргаас орон нутагт цэвэршүүлсэн унсны төв байгуулах саналыг НҮБ-ын Хүүхдийн санд гаргаснаар тус сангаас хүүхдүүд болоод хүн амын ундны усны чанарыг сайжруулж шийдвэрлэх зорилгоор уг төсөлд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол сумын ОНХС-гаас 65 сая төгрөгийг шийдвэрлэсэнээр "Баялаг говь" ХХК гүйцэтгэж өнөөдөр орон нутагт хүлээлгэн өгсөн байна.  Тус төв нь 24 цагаар тасралтгүй ажиллах бүрэн автомат ухаалаг системтэй бөгөөд өдөрт 15 тонн ус цэвэршүүлэн гаргах боломжтой юм. Байнга хэвийн ажиллах өндөр хүчин чадалтай, нар, цахилгаан хосолсон эрчим хүчний эх үүсвэртэй, эко бүтээн байгуулалт юм.  Дэлгэрэх сум 2000 гаруй хүн амтай. Ундны ус нь хатуулаг ихтэй байдаг аж. Цэвэршүүлсэн усны төвтэй болсноор сумын нийт хүн ам 24 цагийн турш 99 хувь цэвэршүүлсэн усыг хэрэглэх боломж бүрдэж, баллонтой цэвэршүүлсэн ус тээвэрлэдэг байдлыг халж, цэвэр усыг ойроос хямд, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэж, нийгмийн эрүүл мэндэд ахиц дэвшил гарлаа хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв. Нэг литр цэвэр ус 99 төгрөгийн үнэтэй бөгөөд хэрэглэгчид өмнө нь ашиглаж байсан ухаалаг картаа мөнгөөр цэнэглэснээр 24 цагийн турш цэвэр ус хэрэглэх боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30