Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Нарны хороолол” 141 дүгээр сургуулиас хойш 100 метр орчим урт явган хүний гүүрэн гарцыг бариад байгаа юм. Энэхүү гүүрэн гарц нь сүүдрэвчтэй, унадаг дугуй, тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой. Уг гүүрийг үргэлжлүүлэн “Монгол Эм Импекс” тал руу буух явган хүний гүүрэн гарц хийхээр төлөвлөжээ. Зураг төслийн ажил 80 хувьтай байна. Гүүрэн гарцыг иргэдийн санал, хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн барьж, явган зорчигч Нарны замаар нэвт гардаг байхаар төлөвлөнө. Энэ жилдээ багтаан үргэлжлүүлэн барих зардлыг нийслэлээс шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд үүрэг болголоо.