НИЙТИЙН ТЭЭВЭРТ БАНКНЫ КАРТААР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ДАМЖИН СУУЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ


Иргэд нийтийн тээврээр зорчихдоо хоёр өөр төхөөрөмжид карт болон утсаараа QR код уншуулдаг байсан бол системд шинэчлэл хийж бүх төлбөр төлөх сувгуудыг нэг төхөөрөмжид уншуулдаг болгох системийн шинэчлэлийг хийж байгаа аж. Энэ хүрээнд U-Money картыг гар утсаараа цэнэглэж болохгүй байх, төхөөрөмжид уншихгүй, дамжин суухад үйлчлэхгүй, картын дугаар буруу байна гэх асуудал үүсэж байгааг иргэд хэлж байгаа юм. Энэ талаар Улаанбаатар смарт карт компаниас тодруулахад, "Нийтийн тээврийн үйлчилгээнд U-Money картыг 2015 оноос нэвтрүүлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 5 сая орчим карт борлуулагдсан байна. Тиймээс энэ бүх картын дугаарыг шинэ системд таниулахад хугацаа орж байгаа учир U-Money карт уншихгүй, цэнэглэж болохгүй байгаа асуудал үүсэж байгаа. Системийн шинэчлэл ирэх долоо хоногоос дуусах бөгөөд системийн шинэчлэлийн хүрээнд иргэд суухдаа картаа уншуулаад буухдаа картаа уншуулах шаардлагагүй болж байгаа. Харин банкны картаар үйлчлүүлэхэд дамжин суулт үйлчлэхгүй" гэж “Улаанбаатар смарт карт” компанийн хэлтсийн дарга С.Гэрэлт-Од хэллээ.

Шинэчлэл хийж байх хугацаанд карт уншихгүй, цэнэглэхгүй байгаа тохиолдолд Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарт болон Улаанбаатар смарт картын 70151289 дугаарт залгаж асуудлаа шийдүүлэх боломжтой ажээ. Системийн шинэчлэл хийж дууссаны дараа иргэд хуучин U-Money картаа шинэ төхөөрөмжид уншуулаад зорчих боломжтойгойгоос гадна дөрвөн удаагийн дамжин суулт хэвээрээ юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудын хөнгөлөлтийн карт хуучин журмаар үйлчлэх бөгөөд нэг өдөрт дөрвөн удаа дамжин суулт үнэгүй хэвээрээ байна гэдгийг хэлэв.

Мөн иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ гар утсандаа UBCARD аппликэйшн татаад QR уншуулаад явах боломжтой. Уг аппликэйшнээр үйлчлүүлэхэд мөн дөрвөн удаа үнэгүй дамжин суух боломжтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30