“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ 40 ДЭХ ЖИЛДЭЭ ТАЙЗНАА ЭГШИГЛЭНЭ


Монголын сор болсон үндэсний дууриудын нэг Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн 40 жилийн ойд зориулсан тоглолт ДБЭТ-ын тайзнаа энэ сарын 9, 10-нд болно.  Анх 1986 оны 5 дугаар сарын 10-нд тайзнаа тоглож байсан “Ламбугайн нулимс” дуурийг Их зохиолч Д.Нацагдоржийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд XIX зууны монголын бодит амьдрал, хүний дотоод тэмцэл, хайр дурлал, шунал, гэмшлийн тухай өгүүлдгээрээ онцлог юм. Бүтээлийн гол дүр Лодон хүний дотоод зөрчил, шунал тачаал, наманчлалын бэлгэдэл болсон дүр ба энэ удаагийн тоглолтод Лодонгийн дүрийг гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү бүтээж байна. Дуурийн үйл явдалд бурхны үнэнч зарц Лодон гэвш санамсаргүй учирсан Цэрэнлхам бүсгүйд сэтгэл алдарч, хайр дурлалынхаа төлөө бүхнээ зориулдаг. Гэвч Цэрэнлхам эхийнхээ ятгалгаар баян залуутай амьдралаа холбохоор шийдсэнээр Лодонгийн хувь заяа эмгэнэлт төгсгөл рүү хөтлөгдөнө.  Гурван бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийн хөгжмийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал, цомнолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичжээ. Найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажилласан бол туслах найруулагчаар Б.Цэрэндаваа, ерөнхий зураачаар УГЗ Б.Төмөрхуяг, удирдаачаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Тэлмүүн-Очир  ажиллаж байна. “Ламбугайн нулимс” дуурь нь хөгжмийн бүтээл, утга агуулгын хувьд монголын үндэсний шилдэг дууриудын нэгт зүй ёсоор тооцогддог ажээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30