ОТГОНТЭНГЭР УУЛЫН ТАХИЛГА 6 ДУГААР САРЫН 17-НД БОЛНО


Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 6 дугаар сарын 17-ны өдөр болохыг Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Товыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 85 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 1.2.14 дэх хэсэг, мөн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх хуваарь”-ийн 10 дахь хэсгийг үндэслэн тогтоожээ. Мөн Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах саналыг өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан байна. Түүхэн сурвалжуудаас үзвэл Отгонтэнгэр уулыг VI–VIII зууны үед Түрэгийн үед тахиж байсан бөгөөд Манж чин гүрний үед 1779 онд дахин сэргээн тахижээ. Үүний дараа хэсэг хугацаанд тасалдсан ч 1911 онд Богд хааны зарлигаар жил бүр шашны ёсоор тахихаар тогтоож, энэ уламжлал 1930 он хүртэл хадгалагдан үргэлжилжээ.

Харин 1995 оны наймдугаар сарын 1-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын зарлигаар Отгонтэнгэр уулыг дахин сэргээн тахиж эхэлсэн нь шинэ нийгмийн нөхцөлд төр, шашны харилцан хүндлэл, шүтэлцээг бэхжүүлэх чухал үйл явдал болсон юм. Үүнээс хойш Отгонтэнгэр уулыг дөрвөн жил тутамд төрийн тахилга үйлдэхээр тогтсон байна. Тодруулбал, 

1999 оны 8 дугаар сарын 10

2003 оны 6 дугаар сарын 14

2007 оны 6 дугаар сарын 29

2011 оны 6 дугаар сарын 9

2016 оны 7 дугаар сарын 22

2021 оны 8 дугаар сарын 21-нд тус тус тахижээ.

Энэ жил Отгонтэнгэр уулыг төр, шашны ёсоор 7 дахь удаагаа тахих юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30