“ЭМНЭЛГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ИРЭЭДҮЙ” УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, БҮТЭЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО


Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерийн хөтөлбөрийн оюутнуудын дунд “Эмнэлгийн инженерчлэлийн ирээдүй” сэдэвт улсын эрдэм шинжилгээний хурал, бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээ нь эмнэлгийн инженерчлэлийн салбарт суралцаж буй оюутнуудын судалгааны ажил, шинэ санаа, бүтээлч шийдлийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, цаашдын судалгаа, инновацын чиг хандлагыг тодорхойлох зорилготой байв.

Бүтээлийн уралдаанд нийт 11 бүтээл оролцсон бол эрдэм шинжилгээний хурлын нэгдүгээр шатанд 37 илтгэл ирүүлжээ. Эдгээрээс хоёрдугаар шатанд хэлэлцүүлэх 10 илтгэлийг шалгаруулахаар төлөвлөсөн ч хоёр илтгэлийн оноо тэнцсэн тул шүүгчдийн шийдвэрээр нийт 11 илтгэлийг дараагийн шатанд хэлэлцүүлсэн байна.

Бүтээлийн уралдааны тэргүүн байрыг ШУТИС-ийн ЭХИС-ийн ЭТТА хөтөлбөрийн IV дамжааны оюутан Г.Эрдэнэ-Уул “IoT өвчтөний хяналтын монитор” бүтээлээрээ эзэллээ. Дэд байрт тус хөтөлбөрийн III дамжааны оюутан М.Төгөлдөр “Гар сарвууны нөхөн сэргээх эмчилгээний төхөөрөмж” бүтээлээр шалгарсан бол гуравдугаар байрт III дамжааны оюутан Л.Дөлгөөнтамир “Хурууны хөдөлгөөнийг өргөн хэрэглээний үгэнд хөрвүүлэгч” бүтээлээрээ тодорсон юм.

Харин эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн 11 илтгэлээс Этүгэн их сургуулийн ЭТТА-ийн IV дамжааны оюутан Ц.Сумъяабазар “Тархины цахилгаан бичлэгт суурилсан мотор удирдлагын системийн загварчлал” сэдэвт илтгэлээр тэргүүн байр эзэллээ. Хоёрдугаар байрт ШУТИС-ийн ЭХИС-ийн ЭТТА хөтөлбөрийн IV дамжааны оюутан Э.Мичидмаа “Хорт хавдар илрүүлэхэд зориулсан шилэн кабелийн мэдрэгчийн судалгаа” илтгэлээр шалгарсан бол гуравдугаар байрт Этүгэн их сургуулийн ЭТТА-ийн IV дамжааны оюутан Б.Саруул “EOG ашиглан нүд анивчилт илрүүлэх дохио шинжилгээний судалгаа” илтгэлээрээ шалгарсан байна.

Зохион байгуулагчдын зүгээс уг арга хэмжээ нь эмнэлгийн инженерчлэлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын судалгааны идэвхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарын технологийн хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйн инженерүүдийг дэмжих чухал ач холбогдолтойг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30