“BE STRONG” ШОУНЫ ЭХНИЙ ШАТАНД ЯЛСАН БАГ 50 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ҮНЭТ ЭДЛЭЛ ХОЖНО


ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж байгаа "BE STRONG" реалити шоуны хоёр дахь дугаар өнөөдөр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ шоуны цор ганц ялагч 100 сая төгрөгийн үнэ бүхий автомашины эзэн болох бол эхний шатнаас шалгарсан баг 50 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлийн эзэн болох юм.

Өнгөрөгч даваа гарагт тв8 телевизээр цацагдаж эхэлсэн “BE STRONG” шоуны эхний дугаарт 10 оролцогчид зохион байгуулагчдын зүгээс шоуны дүрмийг танилцуулсан. Тэд хувь хүний хөгжил, сэтгэлгээгээ өөрчлөхөд чиглэсэн бодит сорилтуудыг даван туулах бөгөөд сорилт бүр нь оролцогчдын ур чадвар, тэсвэр хатуужил, сэтгэлзүйн бэлтгэл, манлайлал, шийдвэр гаргах чадвар болон багийн хамтын ажиллагааг цогцоор нь сорих болно.Эхний шатанд оролцогчид эрэгтэй болон эмэгтэйгээрээ хуваагдан баг болон өрсөлдөнө.Өрсөлдөөнд ялсан баг 50 саяын үнэлгээ бүхий үнэт эдлэлийг өөрийн болгох боломжтой. Энэхүү сонирхолтой өрсөлдөөнд өөрийгөө сорьж, сорилтуудыг амжилттай гүйцэтгэсэн 10 оролцогчоос 6 оролцогч хасагдаж, үлдсэн оролцогчид финалд өрсөлдөнө.Тунаж үлдсэн оролцогчдоос цор ганц ялагч тодорч, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашины эзэн болох болох юм.Шоуны нэг болон хоёрдугаар шат тус тус 9 дугаар үргэлжлэх бөгөөд нийт шагналын сан 150 сая төгрөг байх юм.Нийгмийн олон төлөөллөөс бүрдсэн, өөр өөр насны, өөр өөр ажил мэргэжилтэй, амьдралдаа алдаж оносон түнээсээ мэдэрсэн туршлагаараа ялгарах 10 оролцогчийн сэтгэлгээ, амьдралын хандлагыг хамтдаа задлан шинжилж, тэдний шинэ хувилбартай үзэгч та бүхэн “BE STRONG” шоуны туршид хамт байснаар танилцах болно. Шоуг хамтран санаачлагч Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг зааж сурган удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх юм.Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах "BE STRONG" реалити шоу нэвтрүүлгийн хоёр дахь дугаар өнөөдөр буюу пүрэв гарагийн 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30