Ц.САНДАГ-ОЧИР: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИЛ ТОД, ОЙЛГОМЖТОЙ, ИРГЭДЭД ОЙР БАЙХ ЁСТОЙ


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах, санал хүсэлтийг нь шууд сонсох, байгаль орчны салбарын бодлого, үйл ажиллагааг нээлттэй танилцуулах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, төрийн үйлчилгээ ил тод, ойлгомжтой, иргэдэд ойр байх ёстойг онцлон тэмдэглэв.

Тэрбээр нээлттэй хаалганы өдөрлөг нь зөвхөн мэдээлэл өгөх арга хэмжээ биш. Иргэдийн оролцоонд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх, төр иргэддээ нээлттэй байх бодит алхам юм. Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгаль орчны салбарын зөвшөөрлийн тогтолцоог шинэчилж, 47 төрлийн зөвшөөрлийг 37 болгон бууруулах ажлыг эхлүүлсэн. Цаашид зөвшөөрлийг үе шаттайгаар цөөлж, бүрэн цахимжуулах замаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн байгаль орчны хяналтыг зөвхөн торгох, үйл ажиллагаа зогсоох хэлбэрээс илүүтэй зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх тогтолцоо руу шилжүүлж, байгаль хамгаалалд иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд татварын 1 хувийн хөнгөлөлт олгох механизмыг эхлүүлснийг онцлов.

Үргэлжлүүлэн Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг онцолж, энэ нь Монгол Улсын байгаль орчны бодлого, санаачилгыг дэлхийн түвшинд хүргэх, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах чухал боломж болохыг тэмдэглэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30