ЯЛАЛТЫН ПАРАДЫГ СУРВАЛЖЛАХ ГАДААДЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ


Оросын эрх баригчид тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болох парадыг сурвалжлах гадаадын сэтгүүлчдэд илгээсэн урилгаа буцаан татжээ. Уг үйл явдалд зөвхөн Оросын цөөн хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид оролцох боломжтой гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгджээ.

"Өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан парадыг сурвалжлах хэлбэрт өөрчлөлт оруулсан. Тиймээс өмнө нь зөвшөөрөл авсан гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхгүй" гэж Оросын эрх баригчид мэдэгдсэн байна. Тухайлбал, Германы Der Spiegel сэтгүүл, ARD, ZDF телевизүүд, Их Британийн Sky суваг, Францын AFP агентлаг, мөн Италийн Rai, Японы NHK телевиз радиогийн компаниудын сэтгүүлчдийн урилгыг цуцалсан байна. Өмнө нь Оросын эрх баригчид барууны сэтгүүлчдийн зөвшөөрлийг баталгаажуулж, Москва хотын төвд болох 1941-1945 оны Аугаа Эх орны дайны Ялалтын баярын үйл ажиллагааны хуваарийг илгээгээд байсан юм. Дараа нь уг шийдвэрээ гэнэт цуцалсан нь ОХУ-д парад зохион байгуулж эхэлснээс хойших анхны тохиолдол гэдгийг "Der Spiegel" сэтгүүлд онцолжээ. Урилгыг яг хэзээ илгээсэн, ямар шалтгаанаар цуцалсан талаар мэдээлэл гараагүй байна.

Ю.Ушаков: Гадаадын зочдыг парадад “тусгайлан” уриагүй

ОХУ-ын эрх баригчид энэ жил Ялалтын баярын парадад гадаадын зочдыг тусгайлан уриагүй гэж тус улсын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков тавдугаар сарын 7-нд мэдэгджээ. Тэрбээр шалтгааныг тайлбарлаагүй бөгөөд  өнгөрсөн онд тохиосон Ялалтын баярын 80 жилийн ойн парадад гадаадын олон төлөөлөгч оролцсоныг дурдсан байна.В.Ушаковын хэлснээр, зарим улсын удирдагчид өөрсдөө парадад оролцох хүсэлт гаргажээ. Тухайлбал, өөрсдийгөө тусгаар улс хэмээн зарласан Абхаз, Өмнөд Осетийн удирдагчид,  мөн Беларусь, Лаосын төрийн тэргүүн нар, Словакийн Ерөнхий сайд, Малайзын хаан болон Бүгд Найрамдах Серби Улсын удирдлагууд ОХУ-д хүрэлцэн ирэх аж. Харин Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян парадад оролцохоос татгалзсан байна.

Украинаас учирч буй аюулын улмаас парад хязгаарлагдмал хүрээнд болно

Улаан талбайд болох энэ удаагийн парадад 2007 оноос хойш анх удаа цэргийн техникийн цуваа оролцохгүй. Мөн Суворов, Нахимовын цэргийн сургууль болон кадетын корпусын сурагчдыг оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам энэхүү шийдвэрээ "одоогийн үүсээд буй оператив нөхцөл байдал"-тай холбон тайлбарласан бол Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков цэргийн техникийг оролцуулахгүй байгаа нь Украины "террорист заналхийлэл"-тэй холбоотой гэж мэдэгдэв. ОХУ-ын зарим бүс нутагт мөн Ялалтын баярын олон нийтийн үйл ажиллагаануудыг цуцалж байна. Тухайлбал, Пермь, Нижний Новгород, Саратов, Чуваш болон Калуга мужид парад зохион байгуулахгүй. Воронежь, Курск, Брянск, Белгород мужуудад баярын салют буудуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Санкт-Петербург хотот болох парадад мөн цэргийн техник оролцуулахгүй гэж орон нутгийн "Фонтанка" цахим хэвлэл мэдээлсэн байна.

Тавдугаар сарын 9-ний баярын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах болсон нь Украины

талаас Оросын хотууд дахь объектууд руу дайрах нь нэмэгдсэнтэй холбоотой аж. Тухайлбал, тавдугаар сарын эхээр Москва хотын "Мосфильмовская" гудамж дахь олон давхар орон сууцны барилга дроны халдлагад өртсөнн байна. Мөн тавдугаар сарын 7-нд нисгэгчгүй төхөөрөмж Пермийн хязгаар дахь “аж үйлдвэрийн нэгэн объект”-д цохилт өгсөн тухай бүс нутгийн захирагч мэдээлжээ. Орон нутгийн хэвлэлүүдээр мэдээлснээр, уг объект нь Пермь хот дахь “Лукойл-Пермнефтеоргсинтез” газрын тос боловсруулах үйлдвэр байсан бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлчээр мөн дроны халдлагад өртсөн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ ЭХЭЛЛЭЭ 22 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 40 минутын өмнө
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 55 минутын өмнө
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 1 цагийн өмнө
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… 23 цагийн өмнө
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ 23 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ 23 цагийн өмнө
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… Өчигдөр
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… Өчигдөр
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, … Өчигдөр
АЗИЙН НЭЭЛТТЭЙ ШОРТ ТРЕКИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ХОС МЕДАЛЬТАЙ ТЭМЦЭЭ… Өчигдөр
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА Өчигдөр
ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРЫН 25-НД ОЛГОНО Өчигдөр
БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ РАШААНД 16.9 МЯНГАН М3 ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАГ… Өчигдөр
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ Өчигдөр
ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ Өчигдөр
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА Өчигдөр
ЗАСАГ | ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ Т… Өчигдөр
ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИ… Өчигдөр
“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБА ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА Өчигдөр