ОРОСЫН ИРГЭД САУДЫН АРАБ РУУ 90 ХОНОГИЙН ХУГАЦААГААР ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


5-р сарын 11-нээс буюу өнөөдрөөс эхлэн Оросын иргэд Саудын Араб руу визгүй зорчихоор болжээ.  Орос болон Саудын Арабын талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр өмнө нь визтэй зорчдог байсан журмыг халж, 5-р сарын 11-ний өдрөөс эхлэн Оросын иргэд визгүй зорчих боломжтой боллоо.

Оросын Гадаад хэргийн яамны мэдээллээр Оросын иргэд аялал жуулчлалын зорилгоор Саудын Арабт 90 хүртэлх хоногоор визгүй зорчих боломжтой болжээ.

Өмнө нь зөвхөн мусульманы мөргөлчдөд шашин зан үйлийн зорилгоор тодорхой хугацаагаар улс орондоо нэвтрэхийг зөвшөөрдөг байсан Саудын Араб нь аялал жуулчлал өсөхийн хирээр 2019 оноос эхлэн гадны улс орнууд, тэр дундаа Оросын иргэдэд хөнгөлөлттэй нөхцлөөр виз олгож эхэлжээ. Тухайн үед Саудын Арабын визийг олон дахин ашиглах электрон, аялал жуулчлалын виз хэлбэрээр олгож эхэлсэн байна.

Оросын иргэдэд Саудын Арабт 90 хоног хүртэлх хугацаагаар визгүй зорчих журам нэвтэрснээр жуулчид Улаан тэнгисийн уснаа байрлах тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын бүсийг олноороо зорих бололтой.

Саудын Арабын аялал жуулчлалын компаниуд Оросын жуулчдад зориулсан шинэ чиглэл боловсруулж байгаа ч одоогоор энэ улсад 7 хоног аялах доод зардал 2 мянган доллараас эхэлж, Улаан тэнгисийн амралт аялал жуулчлалын бүсэд 5 одтой зочид буудалд буудаллахад хоногийн 400 долларын үнэ ханштай байна.

Саудын Арабын Аялал жуулчлалын яам гадны улс орнуудын иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлснээр 2030 он гэхэд жилд 150 сая аялагч жуулчид, шашны мөргөлчид хүлээн авахаар тооцоолж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 11 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 17 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01