ЭНЭТХЭГТ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛЭЭС ШАЛТГААЛАН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХОД УРИАЛЛАА


Ойрхи Дорнодын бүс нутгийн хямралаас шалтгаалан дэлхийн улс орнуудад нефть газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдэж, эрэлт хэрэгцээ тасалдаж байгаа зэрэг шалтгаанаар Энэтхэг улс хэмнэлтийн горимонд шилжих хүсэлтэй байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Хайдарабад хотод хэлсэн үгэндээ COVID-19-ийн үеийн хязгаарлалтыг дахин хэрэгжүүлэх санал гаргаж, иргэдээ гэрээсээ онлайнаар ажиллах, бензин шатахууны хэрэглээгээ бууруулах, алт худалдаж авахаас татгалзах, гадаад орнууд руу аялахаас зайлсхийхийг уриалжээ.

Ерөнхий сайд Моди улсынхаа иргэдийг бензин, дизель түлшний хэрэглээгээ багасгаж метро болон нийтийн тээврийг ашиглахыг хүсчээ.

Түүнчлэн улсынхаа валютын нөөцийг хадгалахын тулд гадаад улс оронд амрах, хурим найр хийхээс татгалзаж, нэг жилийн туршид алт худалдаж авахаас татгалзахыг уриалжээ.

Ираны эргэн тойрон дахь хурцадмал байдал нь Персийн булангийн орнуудаас дэлхийн зах зээлд газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх гол зам болох Ормузын хоолойг хаахад хүргэж, газрын тосны экспорт, үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөхөд хүргэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 11 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 17 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01