ДЭМБ УЛС ОРНУУДАД ХАНТАВИРУСИЙН ДЭГДЭЛТИЙН УЛМААС ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАХЫГ ЗӨВЛӨВ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хантавирусийн халдварын сүүлийн дэгдэлттэй холбогдуулан улс орнуудад эрүүл мэндийн бэлэн байдлаа нэмэгдүүлэхийг уриаллаа. Атлантын далайд аялж явсан MV Hondius хөлөг онгоцон дээр Andes төрлийн хантавирусийн халдвар бүртгэгдэж, хэд хэдэн хүн өвчилж, гурван хүн нас барсны дараа олон улсын хэмжээнд анхааруулга гаргасан байна. Дэлхий даяар өргөн хүрээний тахал болох эрсдэл бага гэж үнэлж байгаа ч Andes төрлийн вирус нь хүнээс хүнд ховор тохиолдолд дамжих боломжтой тул хилийн тандалт, аялал жуулчлалын салбарын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг зөвлөжээ.

Халдвар авсан зорчигчдын дунд Францын таван иргэн эх орондоо тусгай нислэгээр буцсаны дараа нэг хүний шинжилгээ эерэг гарч, биеийн байдал нь эрс мууджээ. Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тухайн иргэн амьсгалын хүндрэлийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн, хиймэл амьсгалын аппаратанд шилжсэн байна. Үүнтэй холбоотойгоор ойрын хавьтлуудыг тусгаарлаж, тандалт хяналтыг эрчимжүүлжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус халдварын нууц үе урт, олон улсын зорчигчид хэд хэдэн улсад тархсан байж болзошгүй тул нэмэлт тохиолдол илрэх эрсдэлтэйг анхааруулсан байна. Тиймээс улс орнууд эрт илрүүлэлт, тусгаарлалт, хавьтлын хяналт, лабораторийн чадавхаа сайжруулах шаардлагатай гэж мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29