Б.БАТЦЭЦЭГ:БҮС НУТАГТАА БОЛОН БҮХ ТИВД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ БАЙХ ЁСТОЙ


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Австралийн холбооны улсын Сидней, Холбооны бүгд найрамдах Герман улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд С.Батцэцэг энэ жилийн хувьд Бразилд Элчин сайдын яамаа дахин нээх талаар танилцууллаа. Учир нь Бразил буюу Латин Америкийн орнуудад ямар ч төлөөлөгчийн газар байхгүй. Бразилд нээсэн Элчин сайдын яамаа хаачихсан. Олон жил хөөцөлдөж байж нээсэн Элчин сайдын яамаа хаасан нь дипломат харилцаанд таагүй үйл явдал болсон. Одоо эргээд нээж ажиллуулах шаардлагатай гэж үзсэн учраас нээхээр бэлтгэж байгаа. Мөн  Испанид Элчин сайдын яамаа шинээр нээхээр ажиллаж байна. Испанийн талаас энэ хүсэлтийг хүлээж авч ойрын хугацаанд нээх хүсэлтийг дэмжээд баримт бичгүүдээ зураад Гадаад харилцааны яамд хоорондын процедур яваад ерөнхийдөө бэлэн болсон Испанитай ААН-үүд хөдөө аж ахуй, ноос ноолуур, мах, арьс ширний чиглэлээр хамтраад ажилладаг. 

Ирландад Консулын газраа нээхээр төлөвлөж байгаа.Консулын газар нээх талаар судалгаа хийж нөхцөлийг айлын талтай ярьчихсан байгаа.

Африк тив хурдтай хөгжиж байгаа эдийн засаг, улс төрийн ач холбогдолтой гэж үзэж Кени улсыг сонгон Элчин сайдын яам байгуулахаар тодорхой хэмжээнд яриа хэлэлцээр эхэлсэн.

Бүс нутгийн болон хамтын ажиллагааг үнэлж эрэмбэлж байгаад эдгээр газруудад дипломат төлөөлөгчийн газраа байгуулна гэсэн төлөвлөлттэй явж байна. Бүс нутагтаа болон бүх тивд Монгол Улсын төлөөлөл байх ёстой гэж үздэг. Сүүлийн жилүүдэд гадаад харилцаа идэвхжиж байгаатай холбоотой олон төрийн айлчлал Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжүүлсэн. Бүх улстай хийж буй харилцаандаа үнэлэлт дүгнэлт өгдөг. Эхний ээлжинд хилийн чанадад байгаа иргэдийн хөдөлгөөн өөрчлөгдөж байгаа учраас үүнийгээ дагуулаад өнгөрсөн жилүүдэд таван Элчин сайдын яам дээр Консулын хэлтэс нэмж байгуулсан" гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30