ХАВДРЫН 2- Р ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАМ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, ТОХИЖИЛТ ХИЙГДЭЖ БАЙНА


“Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” эмнэлэг баригдах байршил дээр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн захирагчийн ажлын албаны тохижилтын хэлтэс, Зураг төслийн хүрээлэн, дүүргийн холбогдох алба хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтаар ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгчдэд тулгарч буй асуудлуудыг сонсон, төслийн ажлыг хурдлуулах зорилгоор ажлын хэсгийг дахин хуралдуулахаар боллоо. Тус хавдар судлалын эмнэлэг барих газрыг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн 12 га талбайд бүтээн байгуулалт хийхээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэж байсан. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тус эмнэлгийг барих Захирамж гарч, ажлын хэсгийг байгуулан бүтээн байгуулалтын ажил эхэлж байсан юм. Өнөөдрийн байдлаар 6.5 га талбайд явган зам, гэрэлтүүлэг, үерийн далан, ногоон байгууламж бүхий тохижилт бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Түүнчлэн барилгын тендер зарлагдан эмнэлэг барих компани шалгарсан бөгөөд зургаадугаар сард барилгын ажил эхлэхээр төлөвлөгдөөд байна. Тус эмнэлэг ашиглалтад орсноор Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор бүхий орчин үеийн техник тног төхөөрөмжтэй дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг Нийслэл болон баруун бүсийн аймаг, сумдын иргэдэд үзүүлнэ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 2026/11/13
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/11
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29