“РОСАТОМ” ХӨВӨГЧ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН РИТМ РЕАКТОР ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ


ОХУ-ын “Росатом” компанийн машин үйлдвэрлэгч “ЗиО-Подольск” үйлдвэрт анхны “ПЭБ-106” хөвөгч цөмийн  эрчим хүчний блокт зориулсан “РИТМ-200С” реакторын төхөөрөмж үйлдвэрлэж дуусжээ.
“Росатом” нь Алс Дорнод дахь зэс үйлдвэрлэлийн кластерыг эрчим хүчээр хангах зорилгоор ийм төрлийн хэд хэдэн хөвөгч эрчим хүчний блок барьж байгаа юм. Энэ нь дэлхийд анх удаа хөвөгч атомын эрчим хүчний тусламжтай аж үйлдвэрлэлийн салбарыг “ногоон” эрчим хүчээр хангах төсөл болж байна. “РИТМ” реакторыг үйлдвэрлэснээр “Росатом” эрчим хүчний тоног төхөөрөмжийг хөлгийн их биед суурилуулах дараагийн шатны ажлыг эхлүүлэх боломжтой болжээ. “Росатом” корпорацын ерөнхий захирал Алексей Лихачев, “Росатом” хөвөгч эрчим хүчний блокуудын шугамыг өргөжүүлсээр байна. “ПЭБ-106” төслийн анхны реакторыг үйлдвэрлэж дуусгасан нь энэ чиглэлийн чухал үе шат юм. Өнөөдөр дэлхий дээр ажиллаж буй цорын ганц хөвөгч АЦС Орост бий. Бид бага хүчин чадлын цөмийн технологийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалж, дотоод болон гадаадын түншүүддээ инновац шингэсэн, нүүрстөрөгч ялгаруулал багатай эрчим хүчний шийдлүүдийг санал болгох зорилготой гэж мэдэгджээ. Хөвөгч эрчим хүчний блокууд нь том оврын АЦС-уудын бүх давуу талыг агуулдаг. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй, найдвартай, өндөр үр ашигтай, одоо байгаа эрчим хүчний системд илүү хялбар аргаар нэгтгэх боломжтой, цахилгааны хэрэглээ өсөхөд нэмэлт блок нэмж хүчин чадлаа өргөтгөх боломжтой байдаг байна. “Росатом”-ын Машин үйлдвэрлэлийн салбарын тэргүүн Игорь Котовын ярьснаар, тус компани мөс зүсэгч цөмийн хөлөг онгоцонд зориулсан 13 төрлийн “РИТМ” реактор үйлдвэрлэсэн байна. Цаг агаарын хатуу нөхцөлд үр ашигтай нь батлагдсан РИТМ-200 реакторууд нь бага оврын цөмийн эрчим хүчний шинэ шийдлүүдийн үндэс болж, алслагдсан бүс нутгуудыг цахилгаанаар хангах боломжийг нээж байна. 2020 оноос хойш Чукоткад дэлхийн анхны хөвөгч АЦС болох “Академик Ломоносов” ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 1.2 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэж,  агаар мандалд 400 мянга гаруй тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлжээ. Одоогоор “Росатом” РИТМ-200 реактор бүхий янз бүрийн хүчин чадалтай хөвөгч эрчим хүчний цуврал блокуудыг боловсруулаад байгаа бөгөөд Чукоткийн зэс үйлдвэрлэлийн кластерыг цахилгаанаар хангах “ПЭБ-106” төслүүдийг цувралаар үйлдвэрлэж эхлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨРИЙН ДАШТ-ЭЭС Ж.ЭНХТӨР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 4 минутын өмнө
110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 17 минутын өмнө
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС COP17 ХУРАЛД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛА… 22 цагийн өмнө
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ 22 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСАХАД ГУРАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ 23 цагийн өмнө
COP17-ЫН 4 ДАХЬ ӨДӨР КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛ… Өчигдөр
179 ТӨРЛИЙН ЭМИЙГ НЭГ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХААР ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЖ… Өчигдөр
“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150150 ТУСГАЙ ДУГААРТ 1634 ИРГЭНЭЭС САНАЛ, … Өчигдөр
АЗИЙН НЭЭЛТТЭЙ ШОРТ ТРЕКИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН БАГ ХОС МЕДАЛЬТАЙ ТЭМЦЭЭ… Өчигдөр
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА Өчигдөр
ЭХИЙН АЛДАР ОДОНГИЙН ТЭТГЭМЖИЙГ ЭНЭ САРЫН 25-НД ОЛГОНО Өчигдөр
БАРУУН САЛААНЫ ГОЛ, БУМБАТ РАШААНД 16.9 МЯНГАН М3 ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛАГ… Өчигдөр
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ Өчигдөр
ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ Өчигдөр
ОДООГИЙН БАЙДЛААР НЭГДҮГЭЭР АНГИД 18254 ХҮҮХЭД БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА Өчигдөр
ЗАСАГ | ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТЕХНОЛОГИЙН ПАРК ХЭЛБЭРЭЭР ХӨГЖҮҮЛЭХ Т… Өчигдөр
ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИ… Өчигдөр
“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” АЯНЫ ХҮРЭЭНД АЛБА ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА Өчигдөр
УКРАИНЫ ТАЛ ОРОСЫН ТОМООХОН 10 ҮЙЛДВЭРИЙГ ДАХИН ОНИЛЖ ЦОХИЛТ ӨГСӨН БАЙ… Өчигдөр
1000 ТОГООЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОРХОГ ХИЙЖ, МОНГОЛ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН РЕКОРД… Өчигдөр